ОХУ-ын цэргийнхэн энэ долдугаар сард сансрын хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршсан гэж АНУ-ын сансрын цэргийн командлал мэдэгдээд, энэ талаар баримт баталгаа байгаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
“Орос сансрын хиймэл дагуулын эсрэг зэвсэг туршсан гэдгийг АНУ-ын сансрын хүчний командлал баталж байна” хэмээн Америкийн командлалын мэдэгдлээс иш татаж РИА Новости агентлаг мэдээлжээ.
АНУ-ын талын мэдээлж байгаагаар бол энэ сарын 15-нд оросын “Космос-2543” хиймэл дагуулаас хоёр дахь объект салж гарсан гэнэ. АНУ-ын сансрын хүчний каталогт энэ биетийг 45915 хэмээн тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийн нисэх хүчний тусгай сайтад энэ биетийн талаар гол нүүрэндээ тавьж мэдээлсэн байна. Энд бичсэнээр бол Цэргийн нисэх хүчний сансрын оронд зайд хяналт тавих 18 дугаар эскадриль энэ биетийг илрүүлж хаа байгааг нь тодорхой зааж өгчээ. Америкийн цэргийнхэн энэ биетийг зэргэлдээ байсан оросын хиймэл дагуулаас харвасныг батлаад, туршилт нь хянагч хиймэл дагуулын туршилтаас огт өөр байсан гэсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам болохоор шинэ хянагч хиймэл дагуул туршсан гэж мэдээлсэн юм.