Америкийн рэппер Канье Уэст хувийн амьдралыг нь ил тод дэлгэж сэтгэлийг нь түгшээснийхээ төлөө өөрийн эхнэр Ким Кардашьянаас уучлал гуйж байгаагаа Twitter хуудсандаа бичсэн байна.
“Би хувийн амьдрал, ажил үйлсийн нь талаар олон нийтэд дэлгэснийхээ төлөө эхнэр Кимээсээ уучлал гуйхыг хүсч байна. Ким ээ, миний энэ үйлдлийн төлөө чамд хэцүү байгаа гэдгийг би хэлэх гэсэн юм. Намайг уучлаарай” гэж хөгжимчин бичжээ.
Чухам ямар үйлдлийнхээ төлөө эхнэрээсээ ийн уучлал гуйж байгаагаа Уэст тодорхой бичээгүй байна. Кардашьян өөрийг нь хардаад байдаг болохоор түүнээс салах гэж байгаа гэж Канье Уэст өмнө нь ил тод мэдэгдэж байсан удаатай. Рэпперийн твитрийн хариуд Ким Кардашьян одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна.