Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Путин, Зеленский хоёр утсаар украины хямралын тухай ярилцав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярьж “украины дотоод” хямралын тогтворжуулах талаар нухацтай ярилцлаа гэж Кремль албан ёсны сайтаараа мэдээлжээ. Яриа украины талын санаачилгаар болсон байна.
Донбасст гал зогсоох асуудлаар Долдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхлэх нэмэлт арга хэмжээ авахаар тохиролцсоныг Путин Зеленский хоёр нааштайгаар үнэлсэн байна. Үүний зэрэгцээ талууд Минскийн холбоо барих хэсгийн хүрээнд хэлэлцээрийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй байгаа гэдэг дээр санал нийлжээ. Украины Дээд Радагаар энэ 2020 онд болох орон нутгийн сонгууль явуулах тухай тогтоолоо долдугаар сарын 15-нд батлахдаа Минскийн хэлэлцээр нь үүнтэй зөрчилдөж байгаа учраас эргэн харах шаардлагатай байна гэж Украины эрх баригчид мэдэгдсэнийг ярианы явцад Владимир Путин “тун болчимгүй явдал” гэсэн байна.


Ярианы явцад Путин энэ талаар Зеленскийд минскийн хэлэлцээрийн талаар өөр санал байх ёсгүй гээд “киевийн засаг захиргаа энэ бодит үйлдэлдээ өөрийн гэсэн баталгаа олох ёстой” гэж мэдэгдсэн гэж Кремлийн мэдээлэлд дурджээ.
Хоёр ерөнхийлөгч ярианыхаа үеэр коронавирусын халдварын тархалтын нөхцөл байдлын талаар бас ярилцсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский минскийн хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш дөрвөн жил өнгөрөөд байгаа болохоор зарим заалтыг нь өөрчлөх ёстой гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлж байсан юм. Украины ерөнхий сайдын орлогч Алексей Резников ч энэ долдугаар сарын 9-ний өдөр бас цаг хугацаа өнгөрөхийн хэрээр минскийн хэлэлцээр илүү бодитой биш болж байна, түүнийг эргэн харах цаг болсон гэж мэдэгдсэн юм. Минскийн хэлэлцээрийг эргэн харах шаардлагатай гэсэн Киевийн мэдэгдэлд Москва сэтгэл түгшиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков долдугаар сарын 17-нд мэдэгдээд байгаа. Түүнийхээр бол “Киевийн удирдлагын энэ байр суурь нь маш аюултай” учраас Украины сөргөлдөөнийг тогтворжуулахад цаг хугацаа алдахад хүргэж магадгүй гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com