Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Байден АНУ-ын гол гурван мужид Трампаас түрүүлж явна

Америкийн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден гол гурван мужид сонгогчдын дэмжлэгээрээ өнөөгийн ерөнхийлөгч Дональдл Трампаас түрүүлж явна гэж CNN телевизийн нийтэлсэн санал асуулгын дүнгээр гарчээ.


Америкийн зүүн өмнөд Флорида мужид Байден 51 хувийн санал авсан бол Трамп 46 хувийн дэмжлэг авчээ. Баруун өмнөд нутгийн Аризона мужид Байден 49 хувийн дэмжлэг авсан байхад өнөөгийн тэргүүн 45, Мичиганд Байден 52, Трамп дөнгөж 40 хувийн дэмжлэг авсан байна. Санал асуулгыг нэрсийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдоос авсан гэж телевиз мэдээлжээ. Эндээс үзэхэд энэ намар болох сонгуулиар хоёр нэр дэвшигч тун ойролцоо санал авахаар байна. Гэхдээ 2016 оны сонгуулиар Трамп энэ гурван мужид бүгдэд нь ялж байсан юм.


Нийт гурван мужаас санал асуулгад оролцогсдын 60 хувь нь Дональд Трампын коронавирусын халдварын тархалт болон арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг авч байгаа арга хэмжээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Аризона мужид гэхэд л санал асуулгад оролцогсдын 60 хувь нь COVID-19-ийн эсрэг тэмцэх өнөөгийн бодлогыг таашаахгүй гэсэн бол Мичиганд 59, Флоридад 57 хувь нь сэтгэл дундуур байна гэжээ. Харин Аризона, Флоридагийн сонгогчдын 52 хувь нь Трампын эдийн засгийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Мичиган мужид л 47 хувь нь эдийн засгийг Трамп сайн удирдаж байгаа гэсэн байна.


Ямар нэр дэвшигч “америкийг аюул хөнөөлөөс хамгаалж чадах вэ” гэсэн асуултад Мичиган мужид Байден 52 хувийн дэмжлэг авсан бол Трампыг 43 хувь нь л нэрлэжээ. Харин Аризонад санал тэнцсэн бол Флоридад Трамд 51 хувийн санал авч илүүрхсэн байна.
Коронавирусын халдварын тархалтын нөхцөл байдал АНУ-д улам хүндэрч байгаад америкийн иргэд сэтгэл түгшин Дональд Трамп коронавирустэй тэмцэж, намжааж чадахгүй байна, ийм болохоор түүний өрсөлдөгч Жо Байденд итгэл үзүүлье гэж байна хэмээн хэвлэлүүд долдугаар сарын 20-нд мэдээлсэн юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
197547.88.62.42
Ꮋi theге, You һave Ԁone an excellent job. Ι'll ϲertainly digg іt and personally recommend to my friends. I ɑm ѕure they'll be benefited from tһis site. Shit dhe bli Reklama dhe Njoftime falas Shqiperi kosove Maqedoni shitdhebli.ⅽom
2024/01/17
198745.250.64.24
Hey I know this is off topic but I ѡas wondering іf you knew of ɑny widgets I could add to mʏ blog that automatically tweet mʏ neѡest twitter updates. Ӏ'vе been lookіng foг а plug-in likе thіs for quite some time and ԝas hoping maybe you w᧐uld have some experience witһ something like this. Ꮲlease ⅼеt mе қnow if yߋu run into anytһing. I tгuly enjoy reading y᧐ur blog and I ⅼooқ forward tⲟ your new updates.
2023/11/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com