Их Британийн гадаад бодлогын нэг гол чиглэл нь Орос Хятадын зүгээс сансарт ирэх аюулын эсрэг үйл ажиллагаа байх болно гэж Нэгдсэн хатан хаант улсын Батлан хамгаалахын сайд Бен Уоллес мэдэгдсэн байна. Түүнийхээр бол энэ хоёр улс өөрийнхөө боломжийг улам нэмэгдүүлж, сансрын давшилтын зэвсэг бүтээж байгаа гэнэ. Москва сансрын зэвсэг туршсан байж магадгүйд Лондон сэтгэл түгшиж байгаагаа үүний өмнө илэрхийлж байсан юм.
“Энэ долоо хоногт Орос манай үндэсний аюулгүй байдал болон, сансрыг энх тайвны зориулалтаар ашиглах үйлст аюул учруулж мэдэх зэвсэг сумтай төстэй зүйл сансрын хиймэл дагуулаас харваж өдөөн хатгасан туршилт хийлээ. Хятад бас сансрын давшилтын зэвсэг боловсруулж, энэ хоёр улс өөрийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна” гэж Уоллес хэлснийг Sunday Telegraph хэвлэл дамжуулжээ.
Орос долдугаар сарын 15-нд дэлхийн ойр тойрог замд байгаа сансрын аппаратыг жагсаалаас гаргах чадвартай хиймэл дагуулын эсрэг шинэ туршилт хийлээ гэж АНУ-ын Сансрын командлал энэ долоо хоногт мэдэгдсэн юм.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам үүнийг оросын сансрын байцаагч хиймэл дагуул байсан, сансрын объектуудад ямар ч аюулгүй, тэгээд ч олон улсын эрхзүйг зөрчөөгүй гэж мэдэгдээд байгаа юм.