Коронавирусийн халдварын тархалт дэлхий даяар эрчимжиж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женевт энэ сарын 27-нд хийлгэсэн хэвлэлийн мэдээлэл дээрээ мэдэгдсэн байна.
“Дэлхий даяар одоо бараг 16 сая хүн коронавирусийн халдвар аваад байгаа бол 640 гаруй хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа мэдээг ДЭМБ хүлээн аваад байна” гэж Гебрейесус хэлснийг оросын мэдээллийн ТАСС агентлаг иш татжээ.
Сүүлийн зургаан долоо хоногт өвчлөгсдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн бол хоногт өвчний халдвар авсан хүн 200 мянган давсан гэжээ.
Цар тахлын эсрэг тэмцэх үндсэн дүрмийг нарийн баримтлахгүй бол коронавирусийн халдвар үргэлжлэх тархсаар байх болно гэж Гебрейесус хэдэн долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан юм. Тэр бас олон улс орон коронавирусийн халдварын тархалттай тэмцэх талаар буруу арга зам хэрэглэж байна гээд зарим улсуудыг жишээ болгон дурдаж байсан.
Worldometer хэвлэлийн мэдээлж байгаагаар өнөөдөр дэлхийн 16.4 сая хүн "COVID-19"-ийн халдвараар өвчлөөд байгаа бол эдний 652.8 мянга нь нас бараад байгаа юм байна. Харин 10 сая гаруй хүн энэ вирусийн халдвар авсан ч эдгэрчээ.
АНУ "COVID-19"-ийн эсрэг вакциныг хамгийн өргөн хүрээнд туршиж эхэллээ
Америкийн эрх баригчид коронавирусийн эсрэг вакцин турших энэ сарын 27-ноос эхэлж байгаа гурав дахь шатны туршилтад оролцох хүмүүсийн тоог 30 мянга хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Туршилтад сайн дурынхан харьцангуй цөөн оролцож байгаа гэжээ.
Энэ бол коронавирус "SARS-CoV-2"-ын эсрэг вакцин турших манай гараг дээрх клиникийн хамгийн өргөн хүрээтэй туршилт гэж Associated Press агентлаг тэмдэглэсэн байна.
Биотехнологийн Moderna компанид вакцин бүтээх хөтөлбөрийн нийт зардал нь 900 сая ам.доллараас давжээ. Тус компани вакцин бүтээхийн тулд АНУ-ын Эрүүлийг хамгаалах яамнны Эмнэлэг биологийн газраас 483 сая ам.долларын санхүүжилт авсан байна.
АНУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллага Food and Drug Administration гурав дахь шатны туршилтын хүрээг эрс нэмэгдүүлэхээр шийдсэнээр тус компанид дахиад 472 сая ам.доллар олгожээ.
Оросын хувьд Н.Ф.Гамалейн нэрэмжит Микробиологи, халдвар судлалын төвд боловсруулсан юакцины клиник туршилтыг сайн дурын 50 хүнд туршсан юм.