Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Трамп: Коронавирусийн дараа АНУ-ын хувьд “алтан зуун” ирнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч даваа гарагт бид удахгүй коронавиурсийн халдварыг ялаад, АНУ-ын хувьд “алтан зуун” ирнэ гэж амлажээ.
Төрийн тэргүүн Twitter хуудсандаа америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал, өөрийн нь өрсөлдөгч дэд ерөнхийлөгч асан Жо Байденийг сонгуульд ялах мадагдлалтай гэх мэтээр асуудалд бодитой биш хандаж байна гэж буруутгажээ.


“Худалч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Портленд, Сиэтлд болж байга аэсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдыг гэм буруугүй, ялдам хүмүүс, зүгээр л зугаалж явсан мэтээр харуулахыг оролдож байна. Үнэн хэрэгтээ тэд бол өвчтэй, ухаангүй анархистууд, суртал нэвтрүүлэгчид. Тэднийг манай хууль сахиулах байгууллагууд бага хянаж байгаагаас л ийм юм болж байна. Хэрэв зүүнийхний утсан хүүхэлдэй унтаа Жо Байден ялчих юм бол тэд манай хотуудыг устгаж үгүй хийнэ. Зах зээл сүйрч, хотууд шатна. Манай орон урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сүйрнэ” гэж Трамп бичжээ.
Тэр бас “Удахгүй бид вирусыг ялан дийлж, ёстой урьд хожид байгаагүй “алтан зуун” –д хүрнэ” гэсэн байна.


Америкийн Орегон мужийн Портленд хотод эсэргүүцлийн хөдөлгөөн эмх замбараагүй байдал болон хувираад хэдэн хоног үргэлжилж байгаа юм. Бямба гаргийн шөнө ийм жагсаалын үеэр нэг хүн хутганы шарх авч гэмтжээ. Баасан гаргийн орой холбооны шүүхийн гадаа жагссан хүмүүсийг тараахын тулд хууль сахиулагчид тусгай хэрэгслүүд ашигласан байна.
Тавдугаар сарын сүүлчээр Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойдын амийг цагдаагийн ажилтан хөнөөсний дараагаар америкийн олон хотод өргөн олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал эхэлсэн юм. Цагдаагийнхан түүнийг саатуулах үедээ амьсгалыг нь боогдуулснаас амь үрэгдсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр цагдаагийнханд туслуулахаар АНУ-ын Ерөнхийлөгч Үндэсний гвардийн цэргүүдийг илгээгээд 40 хотод хөл хорионы цаг тогтоогоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com