Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бэлгийн боолчлолд өртөгсдийн хөшөө ёсзүйгүй байна гэж Япон шүүмжиллээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлгийн боол болж байсан эмэгтэйчүүдэд зориулан Өмнөд Солонгосын Пёнчан хотод шинээр босгосон хөшөө нь олон улсын ёс зүйн хэм хэмжээг зөрчиж улмаар хоёр орны харилцаанд нөлөөлж болзошгүй байна гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токиод энэ сарын 28-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Олон улсын есзүйн үүднээс авч үзвэл энэ зүйд нийцэхгүй. Үнэхээр үнэхээр ийм байвал Япон болон Өмнөд Солонгосын харилцаанд нөлөөлнө” гэж Суга хэлээд юун тухай болохыг тодруулсан сурвалжлагчийн асуултад хөшөөнд дүрсэлсэн өвдөг дээрээ сууж байгаа эрэгтэйн дүр нь Японы Ерөнхий сайд Синзо Абэтэй адилхан байгаа юм гэж хариулсан байна.


Суга бас Өмнөд Солонгос, Японы хоорондох түүхэн санал зөрөлдөөн тогтворжсон гэж үзэж байгаагаа тэмдэглэжээ. Пёнчан хотын ботаникийн цэцэрлэгт босгосон хөшөөнд урт сандал дээр сууж байгаа эмэгтэй, түүний өмнө сөхөрсөн эрэгтэйг дүрсэлсэн юм байна. Энэ хөшөөний утга нь Япон улс дайны үед солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн боол болгож байсныхаа төлөө уучлал гуйх ёстой гэсэн утга илэрхийлжэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөхөрсөн эрэгтэй нь Японы Ерөнхий сайд Снзо Абэтэй адилхан байна гэж бичиж байгаа ч цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага үүнийг няцааж байгаа юм.
Энэ эмэгтэйчүүдийг ингэж доромжлон тохуурхаж байсан тухай асуудлаар хоёр улс удаан хугацааны туршид ярилцаж хүнд хүнд хэлэлцээр хийсний дараа 2015 онд гарын үсэг зурж албан ёсоор хаасан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com