ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.
Тэрээр Оросын газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ “Би дөнгөж сая хоёр дахь тарилгаа хийлгэлээ” хэмээн хуралд оролцсон хүмүүст хэлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирусний вакцины эхний тунг гуравдугаар 23-нд хийлгэсэн бөгөөд одоогоор түүнийг эх орондоо үйлдвэрлэсэн спутник вакцин эсвэл гадны орны вакцины алийг тариулсан нь нууц байна. Энэ талаар В.Путин болон түүний төлөөлөгчид ч зарлаагүй бөгөөд дотоодын гурван вакцин бүгд үр дүнтэй, аюулгүй гэж мэдэгдсэн юм.
эх сурвалж:apnews.com