Оросын жүжигчин, найруулагч Сергей Безруков кино урлагт идэвхтэй эргэн орохоо зарласан байна. Тэрээр сансрын нисэгчийн дүрд тоглочихсон, харин ерөнхийлөгчийн дүрд тоглохыг хүсэхгүй байна гэжээ. Безруков одоохондоо Губернийн театрын бодлого дээр ажиллаж байгаа, бусад зүйлийг хойш тавиад байна гэж “Известия” сонины сурвалжлагчид ярьсан байна. Тэрээр яг одоо дөрвөн ч төсөл дээр ажиллаж байгаагийн нэг нь “Энэ бол яг л кино” богино хэмжээний цувралд сансрын нисэгчийн дүрд тоглож байгаа юм.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН