Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
П.Порошенко: Крымыг Оросынх гэж хүлээн зөвшөөрөх нь үү

Европын зөвлөлийн парламентын холбоон дахь ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг сэргээж байгаа нь Крымыг Оросын нэг хэсэг гэдгийг Европт хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө нэг алхам хийж байгаа хэрэг гэж Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко үзэж байна.
Москвагийн эсрэг хоригийг сунгахаар Киев оролдсоор байгаа ч энэ нь тийм ч амар биш байсан гэж П.Порошенко хэлжээ. Тэр Европын зөвлөлийн парламентын холбооны дараагийн чуулганаар Украины төлөөлөгчид түншүүдтэйгээ хамтран ажиллаж ОХУ-ын эсрэг “өргөн хүрээний” хоригийг цуцлуулахгүй байх арга хэмжээ авна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Крымыг Орост нэгтгэсэн болон Украинд бий болсон нөхцөл байдлаас болоод 2014 оны дөрөвдүгээр сард Оросын төлөөлөгчдийн Европын зөвлөлийн парламентын холбоонд санал өгөх эрхийг нь хассан юм. 2015 онд энэ бүрэн эрхийг сэргээх асуудлыг хоёр ч удаа хэлэлцсэн боловч хоёуланд нь хориг хүчин төгөлдөр хэвээр үлдсэн юм. Үүнээс үүдээд Москва ч 2016-2018 онд өөрийн төлөөлөгчдйин бүрэн эрхийг сэргээх гэсэн өргөдөл илгээгээгүй юм. Харин 2019 оны зургадугаар сарын 26-ны хуралдаанаараа Оросын төлөөлөгчдийн бүрэн эрхийг сэргээсэн юм.


Харин ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудлаарх хорооны гишүүн Сергей Цеков Украины экс-ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “П.Порошенко тэнэг, үнэхээр алсын хараагүй хүн болохоо харуулж байна. Тэр дэмий зүйлээр оролдож, өөрийнхөө талынхныг хамгаалж байна” гэж шүүмжлээд “Европын зөвлөлийн парламентын холбоонд Оросын төлөөлөгчдйин бүрэн эрхийг сэргээсэн нь манай орны эсрэг тавьсан хоригуудыг цуцлах эхний алхам” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com