Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ким Чен Ун, Трамп хоёр ирээдүйн сайн хэлэлцээрийн төлөө тохиролцлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп японы Осака хотод болсон “Их -20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа Умард Солонгосын тэргүүн Ким Чен Унтай уулзахаар хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсийн Панмунжон тосгонд хүрэлцэн ирсэн байна.
Трамп, Ким Чен Ун нар хоёр Солонгосын хил хүртэл явган явахад тэдэнтэй хамт Өмнөд Солонгосын тэргүүн Мун Жэ Ин хамт явсан байна. Гэхдээ түүнийг хэлэлцээрт оролцсон эсэхийг хэвлэлүүд тодруулаагүй байна.


Чөлөөт бүсийн Эрх чөлөөний ордонд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп хоёрын хийсэн уулзалтын дүнд хоёр тал “маш сайн хэлэлцээр”-ийн нарийн ширийнийг боловсруулах мэргэжлийн хэлэлцээрчдээс бүрдсэн тусгай хэсэг байгуулахаар тохиролцжээ.
“2-3 долоо хоногийн хугацаанд энэ баг ажлаа эхэлж юу хийж чадахыг нь харъя. Энэ бол том ачаа, маш нарийн, гэхдээ заримынх нь бодож байгаа шиг тийм ч хэцүү биш ажил” гэж АНУ-ын тэргүүн хэлээд америкийн талаас хэлэлцээрчдийн багийг БНАСАУ хариуцсан тусгай элч Стивен Бигэн ахална гэсэн байна.


Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун америкийн тэргүүнийг Пеньянд айлчлахыг урьсан бол хариуд нь Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийг АНУ-д урьжээ. “Би түүнийг яг одоо урьж бүрэн чадна. Энэ бол түүхэн үйл явдал, дэлхий дахины хувьд аугаа их өдөр” гэж Трамп тэмдэглэжээ.
Төрийн тэргүүнүүд цэрэггүй бүсийн шугамын тал талд гарч, гар гараа барилцаж байснаа дараа нь Дональд Трамп Умард Солонгосын хилийг давж орсноор БНАСАУ-д хөл тавьсан АНУ-ын үүрэг гүйцэтгэж байгаа анхны ерөнхийлөгч болжээ. Энэ тухайгаа тэр “Энэ бол асар их нэр төрийн хэрэг” гэсэн байна. Үүний өмнө БНАСАУ-д АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер 1994, 2010 онд, Билл Клинтон 2009 онд зочилж байсан юм.


Ким Чен Ун ч бас хилийн шугам давж, Өмнөд Солонгосын нутагт хөл тавихдаа хоёр гүрэн өнгөрсөн үеийн бүхий л бэрхшээлийг даван туулж, харилцааны шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үүний дараа АНУ,БНАСАУ-ын тэргүүнүүдийн хэлэлцээр эхэлсэн байна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com