Токио дахь коронавирусын шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдсэнтэй холбогдуулан коронавирусын хүнд өвчтөнийг 120 орчим эмнэлгийн байгууллага хүлээж авахаас татгалзжээ.
Тодруулбал Япон улсын Токио хотод оршин суух 50 орчим насны оршин суугч энэ сарын эхээр халуурч коронавирусын шинжилгээгээр эерэг гарсан байна. Тэрээр гэртээ тусгаарлагдаж байсан боловч хоёр хоногийн дараа амьсгал давчдах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрч, улмаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай болжээ. Түргэн тусламжийнхан өвчтөнийг аван Токио хотын 120 гаруй эмнэлэгээр явсан боловч бүх эмнэлэг өвчтөнг авахаас татгалзсан байна. Тэд 5 цаг эмнэлэг хайсны дараа Токио дахь Ниппон их сургуулийн эмнэлэг өвчтөнийг хүлээн авчээ.
Их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийг удирдаж буй Ёкобори Шожи хэлэхдээ “Эмнэлэгүүд коронавирусын өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлдэг боловч эмнэлгийн ор нь ихэвчлэн дүүрэн байгаа болхоор тэд түргэний болон бусад байгууллагын хүсэлтээс татгалзах шаардлагатай болдог. Нэг өвчтөнийг ийм олон эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтийг харж байгаагүй" гэжээ.
Энэ долоо хоногийн Даваа гарагийн байдлаар Токио хотод коронавирусын халдвараар өвчилсөн 17,000 гаруй хүн гэртээ карентинлэгдэж байна. Энэ нь сарын өмнөхөөс 11.4 дахин их үзүүлэлт юм байна.