Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Н.Мадуро парламентын ээлжит бус сонгууль явуулах санал гаргалаа

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 2020 оны сүүлчээр болох ёстой байсан парламентын сонгуулиас наана ээлжит бус сонгууль явуулах санал гаргасан байна. Өнөөдөр Венесуэлийн парламент Үндэсний конгресст сөрөг хүчин олонх байгаа юм. Николас Мадуро “Бид сонгууль явуулна, Үндэсний ассамблейн ээлжит бус сонгууль явуулна” гэж хэлснийг нь Reuters агентлаг эш татсан байна.


Венесуэлийн парламентын сонгууль 2015 онд болсон юм. Энэ оны нэгдүгээр сард Венесуэльд Ерөнхийлөгч Николас Мадурог тангаргаа өргөсний дараа түүний эсрэг олон нийтийн эсэргүүцэл эхэлж, сөрөг хүчний удирдагч, парламентын спикер Хуан Гуайдо өөрийгөө улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласан юм. Сөрөг хүчин, Хуан Гуайдог АНУ болон, Латин америкийн ихэнх орон, Европын улсууд хүлээн зөвшөөрч байгаа юм. Үүний улмаас Вашингтон нэгдүгээр сарын 28-нд Венесуэлийн үндэсний нефть хийн PDVSA компанийн эсрэг хориг тавьж шахалт үзүүлж эхэлсэн.
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса хоёр орны харилцааны асуудлаар АНУ-тай хэлэлцээр эхлэхэд бэлэн байна гэж энэ тавдугаар сарын 18-нд мэдэгдээд байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com