Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Иран бодлогоо өөрчлөхгүй бол АНУ шахалт үзүүлсээр байна гэв

Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг Вашингтон хүлээн зөвшөөрөхгүй гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэм бичгээр илгээсэн мэдэгдэлдээ дурджээ. “Ираны дэглэм цөмийн хэнээрхэл, хор уршигтай үйлдлээ эцэс болгох ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна. Ираны баяжуулсан ураны нөөц тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар харилцан үүрэг хүлээсэн 300 кг-аас хэдийнээ давсан гэж үүний өмнө мэдээлж байсан юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ-гийн шинжээчид энэ хязгаар бүр зургадугаар сарын 26-нд давсан, долдугаар сарын 1-нд давтан шалгахад батлагдсан гэжээ.


Харин Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф болохоор Иран гэрээг зөрчөөгүй гэж байгаа юм.
Үүнээс үүдээд “Цөмийн гэрээ”-ний хүрээнд Ираныг тодорхой хэмжээний уран баяжуулахыг зөвшөөрсөн нь алдаа байлаа гэж Цагаан ордон үзэж байна. Ираны баяжуулсан уран нь 2018 оны гэрээнээс ийн давсан нь “Иран галаар наадаж байгаа хэрэг” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com