Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын конгресс Сирийн талаар шинэ стратеги баримтлахыг Д.Трампад уриаллаа

Тухайн бүс нутгийн аюулгүй байдлын үүднээс Сирийн асуудлаар шинэ стратеги баримтлахыг АНУ-ын конгрессын хоёр танхимын 400 гаруй хууль тогтоогч Ерөнхийлөгч Дональд Трампад уриалсан захидал илгээжээ. Бүгд найрамдах нам, Ардчилсан намын гишүүд гарын үсэг зурсан захидлыг Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын хороо тараасан байна. “АНУ болон холбоотнуудтай тулгарч байгаа аюулыг бууруулах чиглэлээр Сирийн талаарх стратегаа бүхэлд нь өөрчлөхийг Конгрессын танхим болон хоёр намын төлөөлөгчид орсон хууль тогтоогчдын хэсэг Ерөнхийлөгчид уриаллаа” гэж Гадаад бодлогын хорооны хэвлэлийн алба тодотгожээ.


“Сири дэх сөргөлдөөн хурцдаж, тодорхой шийдэл гаргахгүй байгаа учраас бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, АНУ, Израилийн ашиг сонирхлын үүднээс өсөн нэмэгдэж байгаа аюулыг зогсоохын тулд энэ талаарх бодлогоо урагшлуулах ганц л сонголт байна. Америкийн тэргүүнээс ийм л бодлого шаардаж байна” гэж хууль тогтоогчид захидалдаа дурджээ. Сири дэх террористуудын хянаж байгаа “Удирдлагагүй орон зай” нь АНУ болон холбоотнуудад аюул занал учруулж байна гээд хууль тогтоогчид Сиритэй хил залгаа Израильд илүү үр дүнтэй туслалцаа үзүүлэхийг Д.Трампаас хүссэн байна.
Хууль тогтоогчид бас Сири дэх үйл ажиллагааных нь төлөө Иран, Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгчид уриалжээ. Тэд бас Ливаны шийтийн “Хезболлах” хөдөлгөөнд үзүүлэх дарамтаа ч хүчтэй болгох шаардлагатай байна гэсэн байна.


“Сириэс цэргээ гаргаж эхэлнэ, энэ ажиллагаа 60-100 хоног үргэлжилнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд зарласан. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын тэргүүн Жозеф Вотел бас энэ оны хоёрдугаар сарын 10-нд цэрэг гаргах ажиллагааг ойрын долоо хоногт эхэлнэ, ганцхан тухай бүсэд шийдвэрлэх асуудал гарлаа гэж мэдэгдсэн юм. Эцсийн эцэст Пентагоны дээд тушаалтнууд Америкийн тэргүүний анхны шийдвэрийг эргэн харж, АНУ-ын хүчний зарим хэсгийг Сирид үлдээхээр ярилцсан гэсэн мэдээлэл хэвлэлээр тараад байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com