Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНСУ-д омикрон хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгдэж, гадаадаас ирж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгаж эхэллээ

БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдлууд бүртгэгдсэн талаар Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Тодруулбал, Тус улсын нийслэл Сөүл хотоос баруун зүгт оршдог Инчеон хотод амьдардаг хосууд болон тэдний найзаас авсан нарийвчилсан шинжилгээнээс “омикрон” хувилбар аар халдварласан болохыг нарийвчилсан шинжилгээгээр тогтоогдсон байна. Мөн дээрх тохиолдлуудаас гадна дахин хоёр тохиолдол нэмж бүртгэдэж “омикрон” хувилбараар халдварласан хүний тоо тав болжээ.

Сүүлийн үед тус улсад бүртгэгдэж байгаа халдварын тоо нэмэгдэхээс гадна хурдан тархах эрсдэлтэй “омикрон” хувилбарын тохиолдлууд бүртгэгдэж байгаа нь иргэдийн төдийгүй эрх баригчдийн санааг ихээхэн зовоож байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Одоогоор БНСУ-ын Засгийн газраас “омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар анх бүртгэгдсэн Африкийн найман орноос ирэх зорчигчдод виз олгох нөхцөлийг хязгаарлахаас гадна тэдгээр орноос ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар шийдвэрлэжээ.

Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” нь одоогийн байдлаар дэлхийн 25 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна.

Тодруулбал,

  • Австрали - 7
  • Австри - 1
  • АНУ - 1
  • Бельги - 2
  • Ботсвана - 19
  • Бразил - 2
  • Герман - 9
  • Дани - 4
  • Израил - 4
  • Испани - 2
  • Итали - 9
  • Их Британи - 22
  • Канада - 6
  • Нигери - 3
  • Нидерланда - 16
  • Норвег - 2
  • Өмнөд Африк - 77
  • Португал - 13
  • Франц - 1
  • Саудын Араб - 1
  • Хонконг - 4
  • Чех - 1
  • Швед - 3
  • Япон - 2 
  • БНСУ - 5

эх сурвалж: yonhap, reuters, cnn

бэлтгэсэн: Ц.Кастро

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com