Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Их Британи Brexit-ээс болж гарах алдагдлыг тооцжээ

Их Британи улс Европын холбооноос гэрээ хэлцэлгүйгээр гарах юм бол улс оронд 90 тэрбум фунт стерлинг буюу 114 тэрбум ам.долларын хохирол учирна гэж тус улсын Сангийн сайд Филип Хаммонд төлөөлөгчдийн танхимд үг хэлэх үеэрээ мэдэгдсэнийг Риа Новости агентлаг дамжууллаа.
“Европын холбооноос гэрээ хэлцэл хийхгүйгээр гарвал улсад 90 тэрбум фунт стерлингийн хохирол учирна гэж Засгийн газрын тооцоо өгүүлж байна. Энэ нь цаашлаад ирээдүйн зарлага, татварын бодлогод ч нөлөөлнө” гэж Ф.Хаммонд хэлсэн байна.


Сангийн сайд бас ямар ч гэрээ хэлэлцээргүйгээр Brexit-ийг ажил хэрэг болговол хэн ч Ерөнхий сайд боллоо гэсэн Их Британи аюул руу орно гэж онцолсон байна.
Тереза Мэйг Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэсний дараа Их Британид Консерватив намын дарга, Ерөнхий сайдын суудлын төлөөх тэмцэл өрнөж эхэлсэн. Сүүлийн мэдээллээр бол Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон, түүний залгамжлагч Жереми Хант нар Ерөнхий сайдын суудалд өрсөлдөх нь тодорхой болоод байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com