Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эквадор Жулиан Ассанжийн хувийн баримт бичгийг АНУ-д шилжүүлж өглөө

Эквадорын эрх баригчид WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийн хувийн баримт бичиг, эд зүйлийг АНУ-д шилжүүлэн өгсөн байна. “Энд түүний хоёр ч гар бичмэл, хууль зүйн баримт бичиг, эмнэлгийн магадлагаа болон компьютерийн тоног төхөөрөмжүүд байгаа” гэж WikiLeaks-ийн мэдээлэлд дурджээ. WikiLeaks сайт энэ мэдээлэлдээ энэ үйлдэл нь зөвхөн Ассанжийн эрхийг зөрчиж байгаа төдийгүй хууль зүй, эмнэлгийн бие даасан байдал, хэвлэл мэдээллийн ажилтных нь хувьд эрхийг нь зөрчиж байгаа хэрэг гэсэн байна. Энд бас сайтынхан Ж.Ассанжийн эд зүйлийг хураан авах, нэгжлэг хийх үед байлцсан Жозеф Каннатачийн хувийн амьдралын халдашгүй эрхийн асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчээс Эквадорын эрх баригчид шалтгаангүйгээр татгалзсан гэж дурджээ. Мөн Эквадор ямар ч асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны талаарх НҮБ-ын тусгай илтгэгчийг урих үүргийг бүр 2003 онд хүлээсэн гэдгийг тэмдэглэсэн байна.

 


Жулиан Ассанжийн өмгөөлөгч Айтор Мартинес бас үйлчлүүлэгчийнх нь эд зүйлсийг шилжүүлэн өгснийг орогногчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж нэрлэжээ. “Энэ бол орогногчийн талаарх түүхэнд урьд өмнө байгаагүй үйлдэл. Хамгаалж байгаа улс орон нь тухайн хүнийг мөрдөн шалгаж байгаа улс орны төлөөлөгчидтэй хамтран ажиллаж болохгүй” гэсэн байна. WikiLeaks сайтын ерөнхий редактор Кристинн Храфнссон ч Эквадорын энэ үйлдлийг “Вашингтонд зориулсан хүүхэлдэйн жүжиг” гэж нэрлээд Дональд Трампын засаг захиргаа холбоотнуудаа өөртөө татаж байгаа нь жинхэнэ Зэрлэг Баруун” гэжээ. WikiLeaks сайтыг үндэслэгч хүчингийн хэрэгт холбогдсоныхоо улмаас Шведээс зугтааж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд сүүлийн долоон жил орогносон юм. Дараа нь түүнийг буруутгахаа больсон ч нууц материалууд задруулсных нь төлөө буруутгаж байгаа АНУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа юм. Жулиан Ассанж Эквадорын ЭСЯ-наас гарч ирэхэд нь түүнийг барьцаанд байх нөхцөл зөрчсөн хэмээн Лондонгийн хууль сахиулагчид саатуулж чанга дэглэмтэй Бельмарш шоронд 50 долоо хоног хорихоор илгээсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com