Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Засгийн газартай хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэлээ

Венесуэлийн Үндэсний Ассамблейн тэргүүн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Засгийн газрын төлөөлөгчидтэй хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэдгээ өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Бид яг л Осло шиг, олон улсын харилцааны хэсэг шиг биднийг эрх чөлөөнд хүргэх тэр бүхий л салбарт ажиллаж байна. Аль ч тохиолдолд эцсийн зорилго бол манай эх оронд бий болоод байгаа хямралт байдлыг эцэс болгох” гэж мэдээлэлд дурджээ.
Венесуэлийн Холбоо мэдээллийн сайд Хорхе Родригес бас өөрийн твиттертээ Засгийн газар, сөрөг хүчин хоёр Барбадос арал дээр хэлэлцээр хийхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Сөргөлдөгч талуудын энэ төлөвлөгөөг зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Норвегийн Гадаад хэргийн яам бас нотолжээ. Ийм мэдэгдлээ Норвегийн Гадаад хэргийн яам албан ёсны сайтдаа нийтэлсэн байна. “Венесуэлийн улс төрийн гол тоглогч талуудын төлөөлөл Норвегийн тусламжтайгаар хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр шийдлээ. Талууд Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, тохиролцох алхам руу орохын тулд энэ долоо хоногт Барбадос арал дээр уулзана” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.


Энэ оны нэгдүгээр сарын дундуур сөрөг хүчний удирдагч, Үндэсний ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө түр цагийн ерөнхийлөгч гэж зарласнаас үүдээд Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал хямарч эхэлсэн юм. Түүнийг АНУ зэрэг хэд хэдэн орон дэмжиж байгаа бол өнөөгийн Ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Хятад, Куба, Турк зэрэг орнууд дэмжиж байгаа юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийг төрийн эргэлт хийх гэлээ хэмээн буруутгаж байгаа бол Вашингтон Венесуэльд ардчилсан тогтолцоо бий болгохыг оролдож байна. Гуравдугаар сарын дундуур Хуан Гуайдо Ерөнхийлөгч Мадурог түлхэн унагах ажиллагаа зарлаж томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан болж, эмх замбараагүй байдалд хүрсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com