Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
В.Путиныг доромжилсон телевиз нэвтрүүлгээ зогсоолоо

Гүржийн сөрөг хүчний “Рустави-2” телевизийн хөтлөгч Георгий Габуния нэвтрүүлгийнхээ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг доромжилсон үг хэлсний төлөө телевизийн гадаа олон хүн жагсч, үүнийхээ төлөө уучлал гуйх, телекомпанийг хаахыг шаардсан байна. “Бид бүрэн аюулгүй байдал хангах хүртэл нэвтрүүлгээ зогсоож байна. Бүх сэтгүүлч, ажилтнууд ажил дээрээ цуглан, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал, телевизийг бүрэн хамгаалахыг Засгийн газраас шаардаж байна” гэж тус телевизийн ерөнхий редактор Ники Гварами хэлснийг “Новости Грузия” хэвлэл эш татжээ.


Телевизийнхний хэлснээр эсэргүүцлийн жагсаалд 200 орчим хүн оролцож тавьсан шаардлагыг нь биелүүлэх хүртэл тарахгүй гээд барилга руу өндөг шидэлж байв.
Телевизийн хөтлөгч Георгий Габуния долдугаар сарын 7-ны ням гарагт өөрийн “P.S.” зохиогчийн хөтөлбөрийнхөө үеэр Оросын Ерөнхийлөгчийг доромжлон ярьсан юм байна. Сэтгүүлчийн энэ яриа Гүржийн Ерөнхийлөгч Салом Зурабишвили, Ерөнхий сайд Мамука Бахтазе, парламентын спикер Арчил Талаказе нарын сонорт хүрчээ. Гүржийн Гадаад хэргийн яам ч сэтгүүлчийн энэ үйлдэл нь Москва, Тбилисийн харилцааг хурцатгана гэсэн байна. Гадаад хэргийн яам Габуниягийн энэ үг бол “Үг хэлэх эрх чөлөөтэй ямар ч холбоогүй” гээд “цэвэр өдөөн хатгалга” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com