Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
G7: Украинд шаардлагатай санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломат, хууль эрх зүйн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлнэ

“Долоогийн бүлэг”-ийн (G7) орнуудын удирдагчид Украины хотуудад өгсөн Оросын пуужингийн цохилтыг эрс буруушаажээ. Улмаар Украинд болсон хамгийн сүүлийн үеийн үйл явдалтай холбогдуулан хуралдсан “Долоо бүлэг”-ийн яаралтай хуралдааны дараа гаргасан хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

ТУс мэдэгдэлд, Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд, түүнчлэн Крым, Севастополь зэрэг бүс нутгийг Орос улс хууль бусаар өөртөө нэгтгэх оролдлого хийж байгааг “G7”-гийн орнууд эрс буруушааж, үг дуугүй үгүйсгэж байгааг цохон тэмдэглэжээ.

Мөн “Бид энэ өөртөө нэгтгэх хууль бус үйлдлийг,  үүнийгээ зөвтгөхийн тулд ашиглаж буй хуурамч санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээгээд "Орос улс НҮБ-ын Дүрэмд заасан зарчмуудыг бүдүүлгээр зөрчсөн. Эдгээр зарчим нь Украины хилийг өөрчлөх эрх зүйн үндсийг Орост өгч чадахгүй, өгөх ч үгүй” гэж “G7”-гийн удирдагчид мэдэгдсэн байна. 

Түүнчлэн олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн эдгээр үйлдлийг үг дуугүй үгүйсгэхийг удирдагчид олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад, цэргийн бүх ажиллагаагаа зогсоож, цэрэг, цэргийн техник хэрэгслээ Украинаас нэн даруй, ямар нэгэн болзол тавилгүй гаргахыг ОХУ-аас  шаардсан аж. 

Уулзалтын үеэр Оросын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Москва химийн, биологийн болон цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд ноцтой уршиг дагуулна гэдгийг анхааруулахаас гадна хэрэв Украинд шаардлагатай санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломат, хууль эрх зүйн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ баталсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “G7”-гийн цахимаар хийсэн тус хуралдаанд оролцсон бөгөөд тэрбээр Оросын удирдагч Владимир Путинтэй хэлэлцээ хийхгүй гэдгээ дахин мэдэгджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com