Мексикийн Канкун хот руу нисч очсон Оросын паспорттай 14 хүнийг хилийн шалган нэвтрүүлэх алба хилээр нэвтрүүлээгүй байна хэмээн РИА Новости агентлаг Мехико дахь Оросын ЭСЯ-ны эх сурвалжаас аван мэдээлжээ. Хилийн албаныхан тэднийг мэдүүлэгтээ тус улсад зорчих зорилгоо тодорхой бичээгүй гэсэн байна. Иргэдийг нь хилээр нэвтрүүлээгүй энэ асуудлыг Мексик дэх ОХУ-ын ЭСЯ тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Үүний өмнө Мексикийн хил дээр 10 хүнийг мөн нэвтрүүлэхгүй саатуулсны ес нь эх орондоо буцаж байсан юм.