Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ши Жиньпин: Ирэх таван жилд Тайваньтай нэгдэж, үндэсний эв нэгдлийг хангахын төлөө тууштай хүчин чармайлт гаргана

Таван жил тутамд зохион байгуулагддаг Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дугаар их хурал Бээжин хотын Ардын их хурлын танхимд 10 дугаар сарын 16-ны ням гарагийн өглөө эхэлсэн. 

Өнөөгийн Удирдагч Ши Жиньпин нь ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, ХКН-ын ТХ-ны цэргийн төв зөвлөлийн дарга гэсэн гурван албан тушаалыг хашдаг юм. Тэрбээр 20 дугаар их хурлыг нээж өөрийн сүүлийн 5 жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан улс орныхоо ирээдүйн улс төр, эдийн засгийн ерөнхий төлөвлөгөөний талаар танилцуулан илтгэл тавьсан байна.

Тухайлбал, Тэрбээр өөрийнхөө ажлыг хүлээж авсан 2012 оноос хойш хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг ажил нь үр дүнгээ өгч нам, улс төрийн хүрээний өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг илрүүлэх, хариуцлага тооцох ажил үр дүнд хүрч байна, цаашид ч энэ ажлыг боловсронгуй стратегиэр явуулахаа хэлсэн.

Мөн өнгөрсөн 10 жилийн хугацаанд ХКН-ын үйл хэрэг болон Хятадын ард түмэнд маш чухал ач холбогдолтой, түүхэнд тэмдэглэхүйц гурван томоохон үйл явдал болсон.

  1. ХКН-ын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн

  2. Хятадын онцлогтой социализмын шинэ эринд орсон

  3. Ядуурлаас бүрэн ангижран чинээлэг дундаж давхаргыг бий болгосон.

Энэ бол ХКН Хятадын ард түмний эв нэгдлээр олсон түүхэн ялалт бөгөөд дэлхий дахинд асар их нөлөө үзүүлсэн үйл явдал юм” хэмээн Ши Жиньпин онцолсон байна. Үүний зэрэгцээ “НЭГ УЛС ХОЁР СИСТЕМ” зарчим цаашид өөрчлөгдөхгүй талаар ч тайландаа дурьджээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн 140 гаруй улсын томоохон түнш болж, бараа худалдааны салбарт илүү гүнзгий, нээлттэй байдлыг бий болгосон. Хятадын ДНБ 54 их наяд юаниас 114 их наяд юань болж өссөн, дэлхийн эдийн засагт тус улсын эдийн засгийн эзлэх хувь 7.2 хувиар өсөж 18.5 хувь болсон байна.

Түүнчлэн ирэх 5 жилд, Ковид-19 цар тахлыг тэглэх хатуу бодлогын нөлөөгөөр эдийн засагт хямрал нүүрлэсэн ч эдийн засгийн өсөлтийг шинэчлэхийн тулд боловсрол, инновацид илүү анхаарал хандуулж, БНХАУ-ын хувьд шинжлэх ухаан, технологийн салбарт бие даах чадвараа нэмэгдүүлнэ. Мөн ХКН энэ шинэ эринд Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэх ерөнхий бодлого хэрэгжүүлж, улс орноо нэгтгэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тууштай хүчин чармайлт гаргана хэмээн Ши Жиньпин хэлжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com