Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Ши Жиньпиний дурдсан ардчиллын тухайд...

ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн XX их хурал хуралдаж байна. ХКН-ын дээд удирдагч Ши Жиньпин илтгэлдээ өмнөх удаагийн намын хурлуудад дурдагдаж байгаагүй нэгэн үзэл ойлголтыг, тухайлбал, "Бүх үйл явц дахь ард түмний ардчилал" гэх үгийг дурдсан юм.

Энэ үзэл ойлголтыг Ши Жиньпин 2019 оны 11-р сарын 2-нд Шанхай хотын Чаннин дүүргийн нэгэн гудамжинд иргэдтэй уулзахдаа анх удаа дурдсан байдаг. 2021 оны гуравдугаар сард энэ үзэл ойлголтыг “БНХАУ-ын БХАТИХ-ын зохион байгуулалтын тухай хууль”-д бичиж оруулсан байна. Тэгвэл юуг “Бүх үйл явц дахь ард түмний ардчилал” гэж хэлж байгаа вэ? Хялбаршуулан танилцуулахад, Хятадын улс төрийн бүхий л ажил, арга хэмжээний үйл явцад ард түмэн хуулийн дагуу ардчиллаар сонгох, ардчиллаар зөвшилцөх, ардчиллаар шийдвэр гаргах, ардчиллаар менежмент явуулах, ардчиллаар хяналт тавих эрх эдлэхийг хэлж байна. Харин сонгуулийн санал хураах үед л хүмүүс ардчиллыг эдэлж, санал хураасны дараа ардчилал зогсохыг хэлээгүй. 2021 оны аравдугаар сарын 13-нд, ХКН-ын Төв хорооны ардын төлөөлөгчдийн их хурлын тухай ажлын хуралдаан дээр Ши Жиньпин дарга энэ асуудлын талаар системтэй тайлбарлах үедээ, “Хятад улсын бүх үйл явц дахь ард түмний ардчилал нь үйл явцын ардчилал хийгээд үр дүнгийн ардчилал, процессын ардчилал хийгээд бодитой ардчилал, шууд ардчилал хийгээд дам ардчилал, ардын ардчилал хийгээд улс орны зорилт шийдвэрийг харилцан нэгтгэсэн холбоос бүхий, бүх талын, бүрэн хамарсан ардчилал, мөн хамгийн өргөн дэлгэр, хамгийн үнэн бодит, хамгийн үр дүнтэй социалист ардчилал” гэсэн юм.

2022 оны 10-р сарын 17-нд, Бээжинд ХКН-ын XX их хуралд оролцсон Сычуань мужийн төлөөлөгчид ярилцах хурал хийв.

Шанхай хотын хоёр газарт буй “Ардын төлөөлөгчдийн газар”-т ард иргэд болон ардын төлөөлөгчид ярилцлага хийж байгаа нь.

Хятадын зүүн нутгийн Аньхүй мужийн нэгэн цайны мухлаг “Ардын төлөөлөгчдийн ярилцлагын өрөө” гаргажээ.

эх сурвалж: mongol.cri.cn

Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com