Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ши Жиньпин: Төр бол ард түмэн, Ард түмэн бол төр юм

90 сая гаруй гишүүнтэй ХКН-ын 20-р хурал Бээжинд болж байна. ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намынхаа XX их хуралд тавьсан илтгэлдээ, "Төр бол ард түмэн. Ард түмэн бол төр мөн" гэж цохон тэмдэглэсэн юм. Энэ үг Ши Жиньпин даргын ХКН-ын XX их хуралд тавьсан илтгэлийн гол санааг зангидсан түлхүүр үг болох нь гарцаагүй юм. Хэрэг дээрээ ард түмэнгүйгээр төр оршин тогтнох боломжгүй, учир нь ард түмэн өөрөө төр юм. Төрийн албан хаагчид бол ард түмний дээр сандайлсан эрхтэн ямбатан бус, харин ард түмний төлөө амь хайргүй зүтгэх зарц барлаг нь байх ёстой юм. Үүнийг тодорхой ойлговол Хятад улсын дэлхийд тэргүүлэгч хөгжлийг танихад торох зүйл үгүй биз ээ.

Цар тахлын энэ үед Хятадын хөдөө нутгийн ард иргэд тариан талбайгаа салбарын компаниудад түрээсээр өгч тариалуулаад, өөрсдөө харин гэрийнхээ ойролцоох янз бүрийн үйлдвэрт ажилд орж, ашиг орлогоо нэмэгдүүлж, бас цахим хэлбэрээр мужийн сайн эмч нараар өвчин хуучаа үзүүлэх болсон гэж ХКН-ын 20-р хуралд оролцож буй төлөөлөгч Жэжянь мужийн Ся Жян Цүнь тосгоны дарга Жян Лижуань сэтгэл догдлон хэлж байлаа.

Үнэхээр түүний хэлсэнчлэн ХКН ард түмний төлөө засаглаж, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр ирсэн билээ. Ши Жиньпин дарга ХКН-ын XX их хуралд тавьсан илтгэлдээ, бид буухиалан зүтгэсээр бүх нийтээрээ дундаж орлоготой болох Хятадын ард түмний мянган жилийн мөрөөдлийг биелүүлж, хүүхдүүдээ өсөн торних цэцэрлэгтэй, багачуудаа сурч боловсрох сургууль номын танхимтай, хүмүүсээ орон сууц, хийсэн ажил олсон орлоготой, эрүүл мэндийн баталгаатай болгож, ахмад буурлуудаа ачлан хүндэлж асран халамжилсан нийгмийг байгуулах зорилтоо биелүүлсэн юм гэж тэмдэглэсэн юм.

Том зургаар нь харвал энэ бол том хандлага, нарийсгаад бодвол ард түмний ашиг тусын төлөө хэрэгжүүлсэн бодлого тул сэтгэл зүрхийг дулаацуулж буй юм. Сүүлийн арван жилд иргэдийн бодит орлого 80 хувь нэмэгдэж, дунд орлоготой хүмүүсийн тоо 400 саяыг давж, эрүүл мэндийн үндсэн даатгалд 1 тэрбум 360 сая хүн хамрагдсан юм. Хурдны төмөр зам улс орны өнцөг булан бүрийг холбож, үндэстний цөөнхийн газар орон, хил хязгаар нутгийн аль нь ч хөгжлийн хурдан галт тэргэнд дайгдаж амжсан билээ.

Иргэдийн амьжиргааг сайжруулах бол буян нь буцаж ирдэг ажил юм. Бариа нь гараа болсон цаг наргүй хөдөлмөр ч гэлээ үр шим нь үргэлж харагддаг. Цар тахлын нөхцөлд энэ нь улам их хүч хөдөлмөр шаардсан ажил болсон юм. Халдвар тэглэх явцад дэлгүүр хоршоонууд хаалгаа барьж, жижиг наймаачид ашиг орлогогүй болж байхад олон төрлийн бодлого уйгагүй хэрэгжүүлж, баян хоосны ялгааг багасгаж, хамтдаа баян чинээлэг амьдралтай болох зорилтыг цуцалтгүй барьж, иргэдийн амьжиргааны хүндрэлтэй асуудлыг тухай бүрд нь шуурхай зохицуулсаар өнөөдөрт ирсэн билээ.

Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх ажил бол ХКН-ын төв хорооноос шат бүрийн захиргаанд даалгасан зайлшгүй биелүүлэх амин чухал ажил юм. Ялангуяа бага орлоготой хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхэд хүч тавьж, ажлаар хангах салбар дахь тэгш бус үзэгдлийг арилгаж, ядмаг орлоготой хүмүүсийг ажилтай болгох зам сувгийг өргөтгөж, тэднийг хямд болон түрээсийн орон сууцаар хангах хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга илтгэлдээ тэмдэглэсэн юм. Энэ мэтээр ХКН-ын 20-р их хурлын итгэлд ард түмний аз жаргалыг ахиулж, тэдний амьжиргааны чанарыг дээшлүүлэх талаар маш нарийн зохицуулалт хийсэн юм. Уг илтгэлд, Хятадын олон газар нутаг олон салбарын удирдлагууд эмзэг бүлгийнхэнд анхаарал халамж тавьж, тэдний амьдралд яг одоо тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй зохицуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин дарга ХКН-ын XX их хуралд тавьсан илтгэлдээ, ХКН ард түмнийг удирдан шинэ Хятад улсыг байгуулж, социалист бүтээн байгуулалт хийж буй нь угаасаа ард түмнийхээ тусын тулд замнасаар ирсний залгамж үйл хэрэг юм. Хүн ардынхаа төлөө засаглахаас илүү улс төр байдаггүй. Ард түмэнтэйгээ үргэлж хамт байж, тэднийхээ бодсоныг бодож, хүссэнийг хийх нь бидний өмнө тавигдаж буй хамгийн том үүрэг мөн гэж тэмдэглэсэн билээ.

эх сурвалж: mongol.cri.cn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com