Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хятадын Коммунист намын XX их хурал өндөрлөлөө

Хятадын Коммунист намын ХХ их хурал энэ сарын 16-23-ны өдрүүдэд долоо хоногт болж өндөрлөлөө. Долоо хоног үргэлжилсэн хурлаар Хятадын Коммунист намын олон зуун сая гишүүдийг төлөөлж 2000 орчим хүн Бээжин хотод хуралдсан бөгөөд  тэд ХКН-ын ХХ сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга бат шалгах хороог сонгож, өмнөх сонгуулийн төв хорооны илтгэлийг батлах шийдвэр, Төвийн сахилга бат шалгах хорооны ажлын итгэлийг батлах шийдвэр болон "ХКН-ын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус тус баталжээ. 

Улмаар Улс төрийн товчооны шинэ гишүүдийг танилцуулсны дараа Ши Жинпинь үг хэлж, Хятад улс хятад үндэстнийг сэргээн мандуулах зорилгод хүрэх шинэ замд орж байгааг онцоллоо. Энэ зорилгодоо 2049 он гэхэд хүрнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд мөн онд БНХАУ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиох тул бэлгэдэл болгон 2049 оныг сонгосон байна. 

Тэрбээр XXI зуунд Хятад дэлхий дахинд эзлэх байр суурийн талаар мэдэгдэл хийхдээ "АНУ дэлхий даяар энх тайвныг сахин хамгаалахад Хятадын хамт хариуцлага хүлээх ёстой" хэмээн онцолсон бол Оростой харилцах харилцааны талаар онцгойлсонгүй, харин "энх тайван, хөгжил цэцэглэлт, шударга ёс, шударга шүүх, ардчилал, эрх чөлөө зрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хамгаалахын тулд бусад бүх орны ард түмэнтэй хамтран ажиллахад бэлэн" хэмээн цохон тэмдэглэжээ.

Ингээд та бүхэнд БНХАУ-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг танилцуулж байна.

Нэг. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд:

Дин Шюешян, Ши Жиньпин, Ма Шинрүй, Ван И, Ван Хүнин, Ин Ли, Шы Тайфэн, Лю Гүөжүн, Ли Ши, Ли Чян, Ли Ганьже, Ли Шүлэй, Ли Хүнжүн, Хэ Вэйдүн, Хэ Лифэн, Жан Юушя, Жан Гүөчин, Чэнь Вэньчин, Чэнь Жинин, Чэнь Минь-Эр, Жао Лэжи, Юань Жяжүнь, Хуан Күньмин, Цай Чи

Хоёр. Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд:

Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши

Гурав. Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга:

Ши Жиньпин

Дөвөв. Төв хорооны нарийн бичгийн даргын нарын газрын гишүүд:

Цай Чи, Шы Тайфэн, Ли Ганьже, Ли Шүлэй, Чэнь Вэньчин, Лю Жиньгүө, Ван Шяохүн

Тав. Цэргийн төв зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүд:

Дарга: Ши Жиньпин

Дэд дарга: Жан Юушя, Хэ Вэйдүн

Гишүүд: Ли Шанфү, Лю Жэньли, Мяо Хуа, Жан Шэнминь

Зургаа. Төв хорооны сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга, нарийн бичгийн даргын орлогч, байнгын хорооны гишүүд :

Нарийн бичгийн дарга: Ли Ши

Нарийн бичгийн даргын орлогч: Лю Жиньгүө, Жан Шэнминь, Шяо Пэй, Юй Хүнчю\эмэгтэй\, Фү Күй, Сүнь Шинь-Ян, Лю Шюешинь, Жан Фүхай

Байнгын хорооны гишүүд : 

Ван Шяопин ( эмэгтэй ), Ван Айвэнь, Ван Хүнжинь, Лю Жиньгүө, Лю Шюешинь, Шюй Лүөдэ, Сүнь Шиньян, Ли Ши , Ли Шинрань ( Манж ), Шяо Пэй  , Жан Шэнминь, Жан Фүхай, Чэнь Гүөчян, Жао Шиюн, Хөү Кай,  Инь Бай( Наши ) , Юй Хүн - Чю ( эмэгтэй ), Фү Күй, Мү Хүн-Юй (эмэгтэй) 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com