Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сири дэх Оросын цэргийн бааз руу зэвсэгт дайчид халджээ

“Жебхат ан-Нусра” бүлэглэлийн зэвсэгт дайчид Сирийн Хмеймим дэх Оросын цэргийн нисэх бааз руу шуурган галын тийрэлтэт зэвсэг ашиглан халдахыг завдлаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. Сирийн Арабын бүгд найрамдах улсын зэвсэгт хүчин тавдугаар сарын 18-ны 00.00 цагаас галаа бүрэн зогсоосон үеэр энэ явдал болсон байна. “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн террористууд Идлиб дэх гал зогсоосон бүсэд гал нээх, өдөөн хатгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна” гэж БХЯ-ны мэдээлэлд дурдсан байна. Нисэх баазын байрлал руу зургаан ч тийрэлтэт сумаар буудсаныг Агаараас эсэргүүцэн хамгаалах хүч аюулгүй болгожээ. Үүний дараа Оросын цэргийнхэн шуурган галын тийрэлтэт сумаар буудах суурь Кафер-Ноблед байгааг илрүүлэн устгасан.

Үүнээс гадна нисэх баазын орчмоос нисгэгчгүй хоёр ч аппарат илрүүлэн устгаж аюулгүй болгожээ. Идлиб мужийг зэвсэгт дайчид өнөө хүртэл хяналтдаа байлгасаар байгаа юм. Өнгөрсөн оны есдүгээр сард Сирид, ялангуяа Идлибт гал зогсоохоор тохиролцсон ч өнөө хүртэл буудалцаан үргэлжилсээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com