Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сар луу нисч чадахгүй байгаагаа НАСА-гийн тэргүүн дэлгэлээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн тэргүүн Жим Брайденстайн телевизийн CBS сувагт ярилцлага өгөх үеэрээ Америкийн сансрын нисэгчид яагаад өнөө болтол Сар луу нисч чадахгүй байгаагийн учрыг тайлбарлажээ. Түүнийхээр бол юуны түрүүнд улс төрийн эрсдэлтэй холбоотой, нөгөө талаар сансрын төслүүдийн санхүүжилт хангалтгүй байгаагаас болж байгаа гэнэ. “Улс төрийн ийм эрсдэл байгаагүй бол бид хэдийнээ Саранд оччихсон байх байсан, нуулгүй хэлэхэд Ангарагт ч хүрчих байсан” гэж Брайденстайн хэлжээ.
Тэр бас 1990-ээд он, 2000 оны эхээр НАСА Сар луу нисэх, Ангарагт буухаар оролдож байсан, ганцхан үүний тулд удаан хугацааны бэлтгэл, ихээхэн санхүүжилт хэрэгтэй байсан гэсэн байна. Энэ бүхий л шалтгаанаас болоод АНУ 2024 он гэхэд ч Ангараг дээр бууж чадахгүйд хүрч байна гэжээ.
Дональд Трампын засаг захиргаа сарны хөтөлбөрийг түргэсгэж, ойрын таван жилийн дотор саран дээр хүн буулгана гэдгээ 2019 онд зарласан юм. Харин НАСА үүнийг 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан юм.
Сар луу нисэх энэ хөтөлбөрөө америкчууд грекийн Аполлон бурхны эгч Сарны бурхны нэрээр “Артемида” хэмээн нэрлэсэн байна. АНУ 1969 онд анх Саран дээр нисэгчээ буулгасан хөтөлбөрөө “Аполлон” гэж нэрлэж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com