Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Гүржүүд Азербайжаны хилчид рүү халджээ

Долдугаар сарын 14-ний өдөр Гүржийн хэсэг иргэн Азербайжаны нутагт байдаг Давид-Гарежийн сүмийн цогцолборын дэргэд Азербайжаны хилчид рүү халдсан хэрэг гарсан байна. Бакуд суугаа Гүржийн Элчин сайдыг Азербайжаны Гадаад хэргийн яаманд дуудаж энэ халдлагын талаар ярилцсан гэж яамны эх сурвалжаас аван мэдээллийн Trend.az агентлаг дамжуулжээ. Азербайжаны Гадаад хэргийн яам Гүржийн талаас энэ хэргийг мөрдөн шалгаж, үр дүнг нь Бакуд албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна.
“Энэ хэрэг Азербайжан, Гүржийн хоорондох стратегийн түншлэлийн эсрэг үйлдэл болж, хоёр орны харилцааг сэвтүүлэхэд хүргэх өдөөн хатгалга боллоо хэмээн харамсч байна” гэж Азербайжаны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.


Азербайжаны хилийн алба ч Гүржийн талаас ийн халдсаныг баталж байна. Тэдний мэдээлснээс үзэхэд халдлага хилийн “Шемкир” отрядын “Кешикчи гала” заставын хамаардаг нутагт болсныг хилчид аюулгүй байдал сахиулах арга хэмжээг шуурхай авснаар тун удалгүй намжжээ.
Гүржийн тал хариуд нь хэргийг мөрдөж эхэлснээ мэдэгдээд үйл явдал Азербайжаны нутаг дахь сүмээс бурхны хөргийг нь авснаас иргэд дургүйцсэнээс үүдэлтэй гэсэн байна. Гүржийн Гадаад хэргийн яам үүний зэрэгцээ “Хугацаанд нь яриа хэлэлцээрт хүрэхийн тулд хилийн зөрчлийг шалгах комисс тайван нөхцөлд ажиллахад туслах”-ыг ард иргэдээсээ хүсчээ. Гүрж, Азербайжан хоёр улс 400 гаруй км газраар хиллэдгийн бараг гуравны нэг хэсгээр өнөө болтол тохиролцож эцэслээгүй байдаг юм байна. Ийм маргаантай газрын нэг нь энэ Давид-Гарежийн агуйн сүм цогцолбор юм. Баку үүнийг Кавказын дурсгалт газар хэмээн Кешикчидаг хэмээн нэрлэдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com