Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Ши Жиньпин: Шинэчлэл бол бидний гарт аяндаа ордоггүй, хүчтэй санаачилга, шаргуу хөдөлмөрийн үр дүн

Хятадын Коммунист Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн улс орны улс төрийн намуудын удирдлагуудтай цахим уулзалтыг Энэ сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн цахим уулзалтад "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" сэдвээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьсан байна. Ши Жиньпин илтгэлийнхээ үеэр өнөөгийн ертөнцөд олон сорилт, хямралууд хоорондоо уялдаа холбоотой болж, хүн төрөлхтний шинэчлэлийн үйл явц дахин түүхийн уулзварт хүрлээ.
Улс төрийн намууд шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, хөдөлгөгч чухал хүчний хувьд “Бидэнд ямар шинэчлэл хэрэгтэй вэ, түүнд хэрхэн хүрэх вэ” гэсэн асуултад хариулах үүрэгтэй. Тиймээс улс төрийн намуудыг ард түмнээ нэгдүгээрт тавьж, шинэчлэлийг хүн төвтэй болгохыг уриаллаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин: "Аливаа улс орчин үеийн хөгжилд хүрэхийн тулд тухайн үйл явцыг зохицуулах ерөнхий хуулиудыг дагаж мөрдөхөөс гадна өөрийн үндэсний нөхцөл байдал, өвөрмөц онцлогийг харгалзан үзэх шаардлагатай. Шинэчлэл бол бидний гарт аяндаа ордоггүй, хүчтэй санаачилга, шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Тиймээс улс төрийн намууд өөрсдийн хөгжлийг үндэсний шинэчлэлийн үйл ажиллагаатай нягт уялдуулах ёстой” гэж мэдэгдлээ. Түүнчлэн "Улс төрийн намуудын үүрэг хариуцлага, орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг удирдан чиглүүлж, ахиулах чухал хүчин мөн гэдгийг Ши Жиньпин онцоллоо. ХКН орчин үеийн шинэчлэлийг  дэмжих зорилгоор дэлхийн олон орны улс төрийн  намтай хамтарч ажиллах хүсэлтэй байна Синьхуа агентлаг дамжууллаа.
Мөн энэ үеэр зарим улсын улс төрийн намуудын төлөөлөл үг хэлэв. 
Ливан улсын Нийгмийн дэвшлийн намын Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Захир Раад "Ши Жиньпиний хэлсэн үг олон асуултад хариулт өглөө. Улс төрийн намууд шинэчлэлээ ахиулж, хүн төвтэй байх нь улс төрийн намуудын шинэчлэлийн гол түлхүүр болгоно” гэжээ. Харин Кенийн эрдэмтэн Кавенс Адхир хэлэхдээ: "Хятадын Коммунист нам олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, жинхэнэ олон талт үзлийн практикийг баримталж, НҮБ-тай олон улсын тогтолцоог тогтвортой байлгахыг хичээж байна. Энх тайвангүйгээр аль ч улс орон хөгжихгүй. Хятадын Коммунист нам бусад орны улс төрийн намуудад сайн үлгэр дуурайл үзүүлсэн” гэсэн юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com