Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Лагард ОУВС-гийн тэргүүнээс огцорно

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Европын төв банкны захирлын албанд нэр дэвшиж байгаа учраас албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ гэж тус сангаас мэдээлэл түгээсэн байна. Түүний албан тушаалаасаа огцрох нь ирэх есдүгээр сарын 12-нд хүчин төгөлдөр болох гэнэ. Энэ хүртэл тэр хэдийгээр өөр албанд нэр дэвшээд байгаа ч түүний шийдвэрээр хэрэгжиж байгаа ажиллагаанууд үргэлжлэх ч өөрөө ОУВС-гийн үйл ажиллагаанд оролцохгүй юм байна. Түүний мэдэгдсэнээр бол ийм шийдвэрийг сангийн ашиг сонирхлын үүднээс гаргасан гээд “Энэ нь миний залгамжлагчийг томилох явцыг түргэсгэнэ” гэжээ. Лагард бас шинэ захирал томилох ажлыг Удирдах зөвлөл ойрын үед ярилцах байх, тэр хүртэл Дэвид Липтон сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана гэснийг РИА Новости агентлаг эш татжээ.


Кристин Лагард ОУВС-гийн ажил амжилттай байгаад талархал илэрхийлээд “өөрийн нь удирдлага дор тус сан гишүүн орнууддаа амжилттай тусалж, дэлхийн санхүүгийн хямрал болон, түүний үр дагавраас гарахад нь дэмжлэг үзүүлсэн” гэсэн байна. ОУВС-гийн мэдэгдэлд шинэ захирал олох ажлыг тун удахгүй эхлүүлнэ гэжээ.
Кристин Лагард 2011 оны долдугаар сард өмнөх тэргүүн Доминик Стросс-Кан хүчингийн хэрэгт холбогдон дуулиан болж, албан тушаалаа өгсний дараа ОУВС-гийн захирлаар сонгогдсон. Францын Эдийн засаг, санхүү, хөдөлмөр эрхлэлтийн сайдаар ажиллаж байсан түүнийг Их Британи, АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Хятад, Герман зэрэг нөлөө бүхий орнууд дэмжсэн юм.
2016 оны хоёрдугаар сарын 19-нд ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл Кристин Лагардыг хоёр дахь удаагаа дахиад таван жил Сангийн тэргүүнээр ажиллуулахаар санал нэгтэй баталсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com