Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хятадын зүүн хойд бүс нутагт цаг агаарт нөлөөлөх чадавхийг бэхжүүлснээр дундаж хур тунадас 27 хувиар нэмэгджээ

БНХАУ-ын Цаг агаарт нөлөөлөх үндэсний ажлын хурлын үеэр тус улс дэлхийд хамгийн өргөн хүрээтэй, үр дүнтэй цаг агаарт зохиомлоор нөлөөлөх хүчин зүйлийг бий болгосон талаар мэдээлжээ. Мөн энэхүү бүтээл нь газар тариалан болон гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн бүтээн байгуулалтад туслах, ой, бэлчээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүнд хүрсэн хэмээн тодотгосн байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд Хятадын зүүн хойд бүс нутагт цаг агаарт нөлөөлөх чадавхийг бэхжүүлснээр дундаж хур тунадас (цас) өмнөх  үеэс 27 хувь, үр тарианы ургацын дундаж хэмжээ 11.6 сая тонноор нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ.

Тодруулбал, Юунаньд цаг уурын алба урт хугацаанд мөндрөөс сэргийлэх зохиомол ажиллагаа явуулсан нь мөндөрт өртөх тамхины навчны хэмжээг эрс багасгаж, хохирлыг жил бүр 1 тэрбум 600 сая гаруй юаниар бууруулсан байна. Сүүлийн жилүүдэд Шиньжянд энэ аргыг хэрэгжүүлснээр хөвөн болон ХАА бусад чухал бүтээгдэхүүний мөндөрт цохиулах хохирол 70 гаруй хувиар буурчээ.

Мөн Их Хянган давааны Хужун байгалийн хамгаалалтын бүс 2018 онд үүлэнд нөлөөлөн хур тунадас оруулж ой хээрийн түймэртэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Статистик мэдээгээр, 2022 оны 6-11 дүгээр сарын дунд үе хүртэл Хөх мөрний дунд болон доод урсгалын хэт халуун, хуурай бүсэд зохиомол аргаар нөлөөлж хур тунадас оруулсан  талбай 2.529 мянган хавтгай дөрвөлжин километр орчим болж, 8.56 тэрбум тонн хур тунадас хуримтлагджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com