Уншиж байна...
 
PEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээ
"Бүс ба Зам" санаачлагын 10 жилийн ойд зориулсан "Цагаан ном" хэвлэгджээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд Дундад ази, Зүүн Өмнөд Азид тус тус төрийн айлчлал хийх үеэрээ анхлан “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлж, тус санаачилга нь Хятад улсын дотоодын бусад хөгжлийн стратегуудтай нягт уялдаж, дотоод хийгээд гадаад хоёр талт хөгжилд зэрэг анхаарах хөгжлийн асар том стратеги, бодлого болсон юм.  Энэ жил тус саанаачлагын 10 жилийной тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан "Цагаан ном" гаргажээ. 

Энэхүү  "Цагаан ном"-д улс орны хөгжил, хамтын ажиллагаа, нээлттэй байдлын санаачилгын хувьд "Бүс ба Зам"-ыг байгуулах нь хамтдаа ашиг хүртэж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзлийн илэрхийлэл болох аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах явцад Хятад улс хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хуваалцах зарчмыг баримталж ирсэн. Нээлттэй харилцаж, ногоон эдийн засгийг дэмжиж, сайн  засаглалыг бэхжүүлж ажилласнаар нүдэнд үзэгдэж гарт баригдах бодит үр дүн бий болгосон юм.

"Бүс ба Зам" санаачилга 10 жилийн турш өөр бүс нутагт, адил бус соёл иргэншилтэй, хөгжлийн өөр түвшинтэй, үзэл суртлын ялгаа зөрөө ихтэй улс орнуудтай боломжийг хуваалцаж, хамтдаа хөгжлийг хайж, улс төрийн харилцан итгэлцэл тогтоож, уялдаатай ажиллаж, соёлын хувьд багтаамжтай харилцаж, үүрэг хариуцлагаа хуваалцаж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж ирсэн юм. 

Тодруулбал, Энэ хугацаанд тус санаачилгын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалтад чамлахааргүй, бодит ахиц дэвшил гарч, хоёр талт, олон талт хамтын ажиллагаа өргөжиж, Хятад улсын 2024 онд бүс нутгийн интеграцын эхний алхам хийгдсэн байна гэсэн төлөвлөгөө нь бараг биелэлээ олжээ. 10 жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад дэлхийн 151 улс орон, олон улсын 32 байгууллага нэгдэж, 3000 гаруй хамтын ажиллагааны төсөлд нэг их наяд орчим ам долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.  Харин санаачилгад оролцогч улс бүрийн хүрсэн үр дүн, бүтээн байгуулалтаас хүртэж буй үр шим, ахицын тухайд улс орон бүрийн өөр өөрийн хөгжлийн онцлог, газар зүйн болон бусад давуу тал, засгийн газрын менежмент зохион байгуулалт, хамтран ажиллах хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байна.

Сонирхуулахад,  “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхэлсэнээс хойш 10 жилийн хугацаанд нийт 150 улс, олон улсын 30 гаруй байгууллагатай "Бүс ба Зам"-ыг хамтаар байгуулахаар 200 гаруй баримт бичигт гарын үсэг зуржээ.

Мөн Хятадын Бээжин хотноо зохион байгуулагдах олон улсын хамтын ажиллагааны  гурав дахь чуулга уулзалтад дэлхийн 130 улс, олон улсын 30 байгууллага чуулганд оролцох аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com