Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Ираны нисгэгчгүй аппаратыг АНУ устгажээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчнийхэн дрон, нисгэгчгүй аппарат устгах шинэ систем ашиглан Ираны нисгэгчгүй аппаратыг устгалаа гэж Military сайтад мэдээлсэн байна. Америкийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Ормузын буланд Ираны нисгэгчгүй аппаратыг устгалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүний өмнө мэдэгдсэн юм. Харин Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф болохоор пүрэв гарагт манай нисгэгчгүй аппарат устгагдсан тухай мэдээлэл байхгүй байна гэж мэдэгджээ.
Хэвлэлийн мэдээгээр бол Америкийн десантын Boxer хөлөг Light Marine Air Defense Integrated System (LMADIS) системээр тоноглогдсон юм байна. Энэ шинэ систем нь дайсны нисгэгчгүй аппаратуудыг илрүүлэх, таних, үйл ажиллагааг нь таслан зогсоох дуран болон электрон төхөөрөмжтэй гэнэ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Персийн булангийн байдал хурцдаад байгаа. Персийн булангийн зэргэлдээх Оманы буланд зургадугаар сарын дундуур нефть тээвэрлэгч Front Altair болон Kokuka Courageous танкеруудад халдсан хэрэг гарсан. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол хөлгийн тавцанд соронзоор наалддаг мина бэхэлсэн байснаас болж дэлбэрэлт түймэр гарсан гэж байгаа ч албан ёсоор батлаагүй байна. Иран өөрийгөө буруугүй хэмээн үүнийг няцааж байгаа юм.
Эдгээрийн дараа бас Америкийн нисгэгчгүй аппарат манай хилийг зөрчин агаарын орон зайд нэвтэрлээ хэмээн ираны цэргийнхэн мэдээлсэн. Харин АНУ-ын зэвсэгт хүчин болохоор Америкийн тэнгисийн цэргийн хүчний нисгэгчгүй аппаратыг Ираны тал Ормузын буланд, олон улсын агаарын орон зайд устгасан гэж буруутгасан юм.

 

Персийн буланд саатуулсан хөлгөө нэн даруй суллахыг Иранд уриаллаа

Мэдээллийн Associated Press агентлагийн Пентагоны эх сурвалжаас авч мэдээлснээр бол Иран Арабын нэгдсэн Эмиратын нефть тээвэрлэгч танкерыг Персийн буланд саатуулаад байгаа юм байна. Хэд хоногийн өмнө Ираны газар нутгийн усанд нэвтэрч орсон хөлөг дээр гадаадын 12 далайчин байгаа гэсэн мэдээлэл байна. Үүний дараа байрлалаа тодорхойлох систем нь унтраад сураггүй болжээ. Тэгэхээр одоо танкер Ираны цэргийн нэг баазын дэргэд байгаа бололтой. Үүнтэй зэрэгцээд мэдээллийн Tasnim агентлаг энэ хөлгийг хууль бусаар хил нэвтрүүлэх сая орчим литр түлш тээвэрлэж явсан гэж мэдээлж байгаа юм.
Ираны Исламын хувьсгалын харуулын корпусынхны саатуулаад байгаа гадаадын хөлөг, багийн гишүүдийг суллахыг АНУ-ын засаг захиргаа уриалсан байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны удирдагч Морган Ортэгусыг мэдэгдсэнийг Reuters агентлаг дамжуулжээ.
“Иран дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоож барьцаалсан хөлгөө багийнхантай нь нэн даруй суллах ёстой” гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Төрийн департамент бас Исламын хувьсгалын харуулын корпус “Ормузын булангийн бүст хөлөг онгоцны тээврийн аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчин хөлөг онгоцуудыг мөрдсөөр байгааг” хэлэлцсэн гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com