БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 17-18-ны өдрүүдэд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны гурав дахь чуулга уулзалтад оролцож байгаа гадаадын төрийн тэргүүн нартай тус тусад нь уулзжээ.
Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борич
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Тайландын нийслэл Бангкок хотноо болсон АПЕК-ийн удирдагчдын 29 дэх албан бус уулзалтын үеэр ерөнхийлөгч тантай уулзаж, сайхан яриа өрнүүлж байсан. "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож, Хятадад төрийн айлчлал хийж буйд баярлан угтаж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосон хугацаанд Чили, Хятад улсын харилцаа илүү гүн гүнзгий байж, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх байр суурь эзэлж, анхдагч олон амжилт тогтоосон юм. Чили бол шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америкийн анхны орон, мөн Хятад, Латин Америкийн "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтын тэргүүлэгч юм. Чилийн төрийн тэргүүн "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад гурван удаа дараалан оролцож байгаа нь Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын дундаас онцлог болж байна. Хятад, Чилийн олон салбарын хамтын ажиллагаа хоёр орны хөгжил, сэргэн мандалтыг урагшлуулж, хоёр ард түмэнд бодит үр өгөөж хүртээсээр байна. Хятад Чилийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг. Хоёр орны харилцааны хөгжил, хамтаар сонирхож буй асуудлаар тантай санал солилцоход бэлэн байна.
Мөн Хятад, Аргентины дипломат харилцааны 50 жилийн түүхэнд хоёр тал хүндэтгэлтэй эрх тэгш харьцаж, харилцан ашигтай байж хамтдаа ялалт байгуулсан. Хятад улс Аргентинтай стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, Хятад, Аргентины харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг ахиулж, дэлхийн өмнөд бүс нутгийн улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич
Ши Жиньпин хэлэхдээ, Серби бол Хятадтай төмөр мэт бат бөх харилцаатай найз бөгөөд хоёр орны харилцаа олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, Хятад, Европын орнуудын найрсаг харилцааны үлгэр жишээ болсон гэж хэлж болно. Хоёр улс дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбарт хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн өргөтгөж, чанар, үр ашиг нэмэгдсээр байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Хятад, Сербийн хооронд шууд нислэг нээж, хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан чухал зөвшилцөл хэрэгжиж, шинэ эриний Хятад, Сербийн харилцааны хөгжилд шинэ эрч хүч авчрах нь дамжиггүй юм гэжээ.
Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хуучин найзтайгаа дахин уулзаж байгаадаа маш баяртай байна. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцохоор Хятад улсад ирсэн таныг баярлан угтаж байна. Энэ оны тавдугаар сард бид Ши Ань хотод амжилттай уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар стратегийн төлөвлөгөө гаргасан. Эдгээр нийтлэг ойлголт бүрэн хэрэгжиж байгаад би маш баяртай байна.Саяхан Узбекистаны ерөнхийлөгчийн сонгууль болж, та дийлэнх саналаар улиран сонгогдсон нь танай ард түмэн таныг чин сэтгэлээсээ хайралан дэмжиж буйг бүрэн илэрхийлж байна. Би танд дахин баяр хүргэе гэжээ.
Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хуучин анд Индонезийн Ерөнхийлөгч Жокотой дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр сар гаруйн өмнө Чэндүгийн Универсиад наадмын нээлтийн үеэр бид уулзаж байсан дүр зураг одоо ч сэтгэлд тодхон байна. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3-р чуулга уулзалтад оролцож, Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа таныг баярлан угтаж байна. Индонез бол миний бие XXI зууны тэнгисийн торгоны замыг хамтдаа байгуулах санаачилгыг дурдсан анхны орон юм. Өнгөрсөн 10 жил үр өгөөж дүүрэн байлаа, Хятад, Индонезийн "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа бүс нутгийн тэргүүн эгнээнд явж, хоёр орны ард түмэнд асар их ашиг тусаа өгч, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагааны чухал загвар болсон юм гэжээ.
Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Унгар бол Хятад улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг. Унгартай харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа хожсон сайн нөхөд, итгэлт түнш байж, найрсаг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэхэд Хятад улс бэлэн байна. Хятад улс Унгартай нам болон төрийн засаглалын туршлагаа солилцож, хоёр тал өөрсдийн сонгосон хөгжлийн замыг тууштай дэмжиж, Хятадын “Бүс ба Зам” санаачилга, Унгарын “Дорно зүгт нээлттэй” стратеги хоорондын уялдааг бэхжүүлж, хөгжлийн боломжоо хуваалцахад бэлэн байна" гэжээ.
Этиоп улсын Ерөнхий сайд Аби Ахмед Алий
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Өнгөрсөн 10 жилд Хятад, Этиоп улс "Бүс ба Зам"-ын хүрээнд өргөн хүрээнд нягт хамтарч, Хятад, Африкийн хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд явж ирлээ. Олон улсын байдал, дотоодын нөхцөл өөрчлөгдсөн ч Хятад, Этиопын харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлэхийг би санал болгож байна. Хоёр тал найрамдал, итгэлцлээ бататгаж, ажил хэрэгч харилцаагаа гүнзгийрүүлэн, хамтдаа хөгжиж, хамтаар хожих өнө мөнхийн сайн найз, өмнөд-өмнөдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжигч, олон улсын шударга ёсыг сахин хамгаалагч байх ёстой. "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтыг боломж болгож, Этиоп улстай эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд Хятад улс бэлэн байна” гэжээ.
Бразил улсын Парламетнын Төлөөлөгчдийн танхимын дарга Артур Лира
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, энэ жил Хятад, Бразил хооронд стратегийн түншийн харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ирэх жил дипломат харилцаа тогтоосны 50 жил болно. Бразилын парламент хоёр орны харилцааны хөгжлийг ахиулагч, хууль тогтоогч чухал институтын хувьд эрхэм ноён та болон парламетын гишүүд хоёр орны солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, харилцааг улам сайн хөгжүүлэхийг хүсэж байна.
Лаос улсын Ардын хувьсгалт намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаосын улсын дарга Тунглун Сисулит
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Хятад улс Лаосын эдийн засгийн хөгжилд цаашид илүү их тус дэм болж, Хятадын олон компани Лаост хөрөнгө оруулах, Лаосаас хөдөө аж ахуйн олон бүтээгдэхүүн импортлоход бэлэн байна. Түүнчлэн хоёр тал эрчим хүч, ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Ирэх жил Лаос улс АСЕАН-ы ээлжит дарга орноор ажиллах бөгөөд бүс нутаг, олон улсын үйл хэргийг зохицуулахад Лаостой хамт чухал үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн гэжээ.
Вьетнам улсын Ерөнхийлөгч Во Ван Тхыонг
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, хоёр тал хамтран зөвшилцөж, хамтаар байгуулж, хамтдаа хуваалцах зарчим дагуу газар зүйн байршлын давуу талаараа харилцан нөхөж, "Бүс ба Зам" болон "Хоёр коридор нэг тойрог" санаачилгыг уялдуулж, дэд бүтцийн холболт зэрэг стратегийн харилцааг бэхжүүлж, цахим бизнес зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарт илүү ойр хамтран ажиллах ёстой. Вьетнамын хөдөө аж ахуйн чанар сайтай бүтээгдэхүүн импортлох хэмжээгээ нэмэгдүүлэхэд Хятадын тал бэлэн. Хоёр тал иргэдийн харилцаа, залуусын ойлголцол, орон нутгийн харилцаа холбоог эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэжээ.
Шри Ланкийн ерөнхийлөгч Ранил Викремесингхэ
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцсон ерөнхийлөгч танд талархаж байна. Та Ерөнхий сайдын хувиар “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтад оролцож байсан. Ийнхүү 6 жилийн даргаа ахин Хятадад хүрэлцэн ирсэн нь “Бүс ба Зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл юм. Танд баярлан талархаж буйгаа илэрхийлье. Ерөнхийлөгч таны удирдлага дор Шри Ланка улс хамгийн хүнд үеэ даван туулж, эдийн засаг, нийгэм нь эмх цэгцтэй сэргэн хөгжиж байна. Хятад, Шри Ланкийн харилцааг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг. Эрхэм ерөнхийлөгч тантай хамт хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг чанарын өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна. Мөн Хятад, Шри Ланкийн хооронд чин үнэнч харилцан туслалцаа үзүүлэхийг дэмжиж, мөнхийн найрамдалт стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.
Пакистаны Ерөнхий сайд Анвар-ул-Хак Какар
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ноён ерөнхий сайдыг Хятадад хүрэлцэн ирж "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байгаад баяртай байна. Пакистаны үе үеийн засгийн газар "Бүс ба зам"-ыг хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, оролцсоныг би өндрөөр үнэлж байна. Энэ жил Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг байгуулсаны 10 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд коридорын бүтээн байгуулалт үр дүнд хүрч, Пакистаны эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй ахиулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад чухал ач холбогдолтой төсөл боллоо. Хятад, Пакистан бол ямар ч цаг үед стратегийн түнш, "төмөрмэт бат" найзууд юм. Хятад улс Пакистантай уламжлалт найрсаг харилцаагаа урагшлуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг хамтаар өндөр чанартай байгуулж, шинэ эрин үед Хятад Пакистаны ойр дотно, хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Тайландын ерөнхий сайд Сайта Такур
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ноён Ерөнхий сайдыг Хятадад хүрэлцэн ирж "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцож, Хятадад албан ёсны айлчлал хийх буйд баяртай байна. Важиралонгкорн хаанд миний чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг дамжуулана уу. Та Ерөнхий сайд болсныхоо дараа АСЕАН-ы орнуудаас бусад орнуудад албан ёсоор айлчилсан анхны орон болгосон нь таны болон Тайландын шинэ засгийн газар Хятад, Тайландын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна. Тайланд улс сонгуулиа амжилттай явуулж, шинэ парламент, засгийн газраа байгуулсанд баяр хүргэж, Тайландын ард түмэн үндэсний хөгжил, үндэсний сэргэн мандалтад илүү их амжилт гаргана гэдэгт итгэж байна. Хятад, Тайланд хоёр орон ахан дүүсийн харилцаатай хөршүүд, Хятад, Тайландын найрамдал хоёр ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий оршдог. Хятад улс Тайландтай хамтран "Хятад, Тайландын ахан дүүсийн харилцаа"-г шинэ агуулгаар баяжуулж, хоёр орны уламжлалт найрамдлын давуу талыг шинэ эриний хамтран ажиллаж, хамтдаа хожих зам хөтөлж, Хятад, Тайландын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Камбож улсын Ерөнхий сайд Хун Манай
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэ жил Хятад улс Камбож улстай дипломат харилцаа тогтоосон 65 жилийн ой болж байна. Хоёр тал дээд түвшний стратегийн харилцаагаа хадгалж, өндөр чансаатай, өндөр стандарт хангасан, шинэ цаг эриний Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулах ёстой. Камбож улс “Бүс ба Зам” санаачилгын чухал оролцогч, ашиг хүртэгч юм. Хоёр орны хамтын ажиллагаа бидэнд хөгжлийн боломж авчирсныг бодит туршлага нотолж байна. Хятад улс харилцан зөвшилцөж, хамтран байгуулж, харилцан хуваалцах зарчим баримталж "Бүс ба Зам" санаачилгыг Камбожийн “Таван том стратеги”-тэй холбож, Хятадын хөгжлийн боломжийг Камбожийн ард түмэнтэй илүү ихээр хуваалцахад бэлэн байна гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Эрхэм Ерөнхийлөгч та бол миний хуучин анд. Энэ удаагийн чуулга уулзалтад таныг оролцож байгаад баяртай байна. Бид олон жилийн турш хоёр талын зохион байгуулсан дипломат арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад Ерөнхийлөгч та гурван удаа дараалан оролцож байгаа нь ОХУ “Бүс ба Зам” санаачилгыг хамтаар байгуулахыг дэмжиж буйг харууллаа. Энэ оны гуравдугаар сард эрхэм ерөнхийлөгч таны урилгаар миний бие шинэ бүрэн эрхээ хүлээж аваад, анхны төрийн айлчлалаа ОХУ-д хийсэн. Хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа удирдан чиглүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон. Бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр орны засгийн газар, салбар нэгж, холбогдох орон нутаг бүрэн хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, стратегийн уялдаа холбоо нягтарч, худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх бидний тавьсан зорилт руу өсөн нэмэгдсээр байна. 2013 оноос хойших 10 жилд ноён ерөнхийлөгч тантай 42 удаа уулзсан байна. Энэ урт хугацаанд бид ажлын сайн харилцаа, гүн нөхөрлөл бий болгосон билээ. Ирэх 2024 онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. Оросын талтай хамтдаа түүхийн ерөнхий чиг хандлага, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган мөрдөж, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хоёр орны хамтын ажиллагааны цаг үеийн утга учрыг улам баяжуулахад бэлэн байна. Тэрчлэн их гүрнүүдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалд хувь нэмэр оруулж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Жилийн дараа хуучин найзтай ахин уулзаж байгаадаа баяртай байна. Мөн таныг дээд хэмжээний уулзалтад оролцож байгаад маш баяртай байна. Өнгөрсөн оны 11 сард, Хятад улсад хийсэн таны төрийн айлчлал маш амжилттай болсон. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих хувь заяаны нэгдмэл цогц байгуулах чиглэл тогтоож, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Хоёр тал сайн найз, сайн хөрш, сайн түншийн хувьд хамтдаа урагшилж, нөхцөл байдал ээдрээ будлиантай нөхцөлд ч хоёр орны харилцааны суурийг сайтар бататгаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж, шинэ эринд илүү их хөгжилд хүргэж, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, "Эрхэм ерөнхий сайд таныг чуулга уулзалтад оролцож байгаад баяртай байна. Ерөнхийлөгч Сисид миний дотнын мэндчилгээг та дамжуулаарай. Хятад, Египед хоёр улс “Бүс ба Зам”-ыг арван жилийн турш хамтдаа бүтээн байгуулж, маш үр дүнтэй хамтын ажиллагаа явуулж ирлээ. Үүнийг би өндрөөр үнэлдэг. Египет улс хөгжиж байгаа томоохон улсын төлөөл бөгөөд Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Араб, Африкийн анхны орон билээ. Хятад Египет нь харилцан итгэлцсэн сайн найз, мөн хамтын хөгжилд хүрч буй сайн түнш. Египет улс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдсэнд Хятад улс баяр хүргэе. Энэ нь БРИКС-ийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэж байна. Дэлхий нийт ээдрээтэй цаг үед амьдарч байгаа нөхцөлд Египетийн талтай олон салбарт нягт хамтран ажиллаж, дэлхий дахины шударга ёс болоод хөгжиж буй орнуудын хамтын ашиг сонирхлыг хамгаалж, бүс нутаг, дэлхий нийтэд илүү тогтвортой хүч нэмэрлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Фернандес хэлэхдээ, "Аргентинчууд бидэнд хамгийн хүнд хэцүү цаг тулгарахад Хятад улс байнга хамт байсан. Тиймээс би та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хятад улс дэлхийд тэргүүлэх байр суурьтай бөгөөд олон талт үзлийг хамгаалах талаар Хятад улс манлайлан ажилласан" гэв.
Ши Жиньпин, ерөнхийлөгч Рутотой уулзахдаа, "Хятад, Кени улс 60 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон бие биедээ эрх тэгш хандаж, бие биенээ дэмжиж ирсэн бөгөөд харилцан итгэлцсэн сайн найзууд, сайн түншүүд юм. Хятад, Кенийн харилцааг стратегийн болон урт хугацааны хэтийн төлвөөс харж, Кенитэй хамтаар хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэв.
Руто хэлэхдээ, "Кени бол "Бүс ба Зам" санаачилгын асар их ашиг тусыг хүртэж байгаа орон. Өнөө өглөө таны хэлсэн "Бүс ба Зам" санаачилгад дэвшүүлсэн найман талт арга хэмжээ нь "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн турших ололт амжилтыг ихээхэн нэмэгдүүлэх болно” гэв.
Ши Жиньпин, Шеттиматай уулзахдаа, "Энэ жил "Бүс ба Зам"-ыг хамтаар байгуулах тухай миний санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой, мөн Африкад чин сэтгэл, ойр дотноор хандах үзэл баримтлал дэвшүүлсний 10 жилийн болж байна. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад Хятад, Нигери, Хятад Африкийн хамтын ажиллагааг ахиулж, Нигеритэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, илүү бодитой үр дүнд хүрч, Нигер, Африкийн аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэв.
Шеттима хэлэхдээ, "Бид Хятад улсыг маш их хүндэлдэг. Биднийг цэцэрлэгийн хүүхдүүд шиг үзэж, юу хийх талаар дорд үзэж сургадаг бусад орнуудаас ялгаатай нь Хятад улс бидэнтэй харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчим баримталж ирсэн. Бид Хятад улстай гар нийлж Хятад Нигерийн хамтын хөгжил, Ази Африкийн хоёр тивийн хөгжилд хүрэхэд бэлэн байна" гэв.
Ши Жиньпин, Антонио Гутерриштэй уулзахдаа "НҮБ бол "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах чухал түнш юм. Хятад улс НҮБ-ын байгууллагуудтай хамтран "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэв.
Антонио Гутерриш хэлэхдээ, "НҮБ-ын хувьд бид "Бүс ба Зам" санаачилга нь хөрөнгө оруулалт хийх боломж, нөхцөлгүй зарим улс оронд цуврал хөрөнгө оруулалт хийхэд туслах маш сайн хэрэгсэл гэж үзэж байна. Түүнчлэн "Бүс "Ба Зам" санаачилга нь олон улсын эдийн засаг, санхүүгийн илүү тэнцвэртэй, тэгш байдалд хүрэхийн тулд зарим үндсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэйг сануулж байна" гэжээ.