Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
В.Зеленскийн нам Украины парламентын сонгуульд ялалт байгуулжээ

Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгууль энэ сарын 21-нд болсон. Сонгуулийг саналын хуудасны 50 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам 42.45 хувийн санал авсан байна гэж Украины Сонгуулийн төв хорооноос мэдэгдлээ. Харин “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12.8, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8.64, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8.01, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6.38 хувийн санал тус тус авчээ. Ийнхүү урьдчилсан байдлаар Дээд Радад таван нам суудал авахаар болоод байна.


Энэ удаагийн ээлжит бус сонгуульд нийт сонгогчдын 36,6 хувь оролцож санал өгчээ. 2014 онд болсон сонгууль шиг энэ удаа ч Украинд холимог системийн парламентын сонгууль явагдлаа. Сонгуульд 22 нам, зургаан мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөв. Нийт 225 нэр дэвшигч намын жагсаалтаар парламентад суудал авах бол нэг суудалтай тойргоос сонгогдсон нэр дэвшигчид 199 суудал авах ажээ. Дээд Радад 450 суудал байдаг. Оросыг баримтлагч салан тусгаарлагч Донецк болон Луганск мужийн зарим газарт, 2014 онд ОХУ-тай нэгдсэн Крымын хойгт сонгууль явагдаагүй учир 424 депутат сонгогдоно.
Владимир Зеленский өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараахан Дээд Радаг тараахаа мэдэгдсэн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com