Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Шинзо Абэгийн тэргүүлсэн эвсэл сонгуульд ялав

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг эрх баригч эвсэл ням гарагт болсон парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулсан хэдий ч нийт суудлын гуравны хоёрыг авч чадаагүй учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн итгэл найдвар биелэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Либерал Ардчилсан намын эвсэл болон Комэйто намаас гадна бие даагчид, сөрөг хүчнийхэн нийт 81 суудлыг авчээ. Ингэснээр эрх баригч эвсэл өрсөлдөөнгүй суудлын тоотойгоо нийлээд парламентын дээд танхимд 160 суудалтай болж байна.
Эрх баригч эвсэл дээд танхимын нийт суудлын гуравны хоёрыг авч чадаагүй буюу олонх болоогүй тул Абэ Шинзо 2020 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоо биелүүлэхийн тулд сөрөг хүчний дэмжлэгийг авах хүндхэн даваатай тулгарч байна. Японы Төлөөлөгчдийн танхимын 245 суудлаас эрх баригч намууд болох Либерал Ардчилсан нам 57, Комэйто нам 14 суудал, нийт 71 суудал авснаар тус танхимын 124 суудлын төлөөх сонгуульд ялжээ.


“Бид улс төрийн тогтвортой байдалд суурилсан арга хэмжээг үргэлж дэмжинэ. Мөн үүн дээр тулгуурлан бид улс эх орны ашиг сонирхлыг хамгаалах, дипломат ажиллагаа явуулах болно. Бид ард түмнийхээ итгэлийг даахыг хүсч байна” хэмээн Абэ хэлжээ. Шинзо Абэ 2021 оны төгсгөл хүртэл ОХУ-тай энх тайвны гэрээ байгуулахыг хүсч байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com