Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэльд дахиад цахилгаан тасалдлаа

Латин америкийн Венесуэльд асар их хэмжээний нутаг дэвсгэр хамарсан цахилгаан эрчим хүчний тасалдал гарч нийслэл Каракас хот, нутгийн баруун, зүүн хэсгийн 23 муж гэрэл цахилгаангүй боллоо гэж El Nacional хэвлэл мэдээллээ.
Даваа гарагт нүүрлэсэн харанхуй сүүлийн нэг жилд тав дахь удаагаа тохиож байгаа цахилгааны саатал юм. Цахилгаан тасарснаар нийслэлийн метро бүхэлдээ зогсчээ. Венесуэлийн Мэдээлэл харилцааны сайд Хорхе Родригес энэ саатлын шалтгааныг “цахилгаан соронзон дайралт” байж магадгүй гэсэн байна.


Хамгийн анх энэ оны гуравдугаар сарын 7-нд тус улсын 21 мужид гэрэл цахилгаан тасарч хэдэн өдөр харанхуй байсан юм. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ бүхнийг “америкийн империализм”-ын халдлага гэж нэрлэсэн ч АНУ-ын Төрийн департамент үүнийг няцааж байгаа юм. Сайд Родригесийнхоор бол тус улсын эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг Усан цахилгаан станцын хяналтын систем рүү кибер халдлага хийсэнтэй холбоотой гэнэ.
Гуравдугаар сарын 18-нд Миранда муж дахь под станцад дэлбэрэлт болсноос нийслэл Каракас орчимд дахин цахилгаан тасалдахад эмнэлэгт байсан 79 хүн нас барсан гэж мэдээлж байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com