Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Тажикстан, Киргизийн хил дээр мөргөлдөөн боллоо

Киргиз, Тажикстаны хоёрын хил дээр даваа гарагт мөргөлдөөн болсноор нэг хүн нас барж, тав зургаан хүн шархадсан байна. Киргизийн хилийн албаны мэдээлснээр бол Ворухын иргэд хилийн маргаантай энэ хэсэгт тосгон руу орох зам дээр үндэснийхээ далбааг мандуулснаас болж маргалдан тажикийн Согд мужийн Ворух Исфаринскийн районы иргэд, киргизийн Баткенск мужийн Аксай тосгоны иргэд мөргөлдсөн байна. Тажикууд Аксай орох зам дээр, хилээс хоёр метрийн зайд өөрийн далбаагаа мандуулсанд дургүйцсэн киргиз иргэд “Аксай” гэсэн самбар байрлуулжээ. Гэтэл тажикууд үүнийг эвдлэн хаясны улмаас киргизийн талаас 40 орчим, тажикийн талаас 50 хүн өөр зуураа мөргөлдсөн байна.
Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээенбеков нар тажикийн Исфар хотноо уулзаж хилийн маргаантай газруудын тухай хэлэлцэх гэж байгааг тохиолдуулан тэд төрийн далбаагаа ийн мандуулсан нь мөргөлдөөн болж хувирсан байна.


Иргэд эхлээд чулуу, мод шидэлцэж байсан нь сүүлдэ галт зэвсэг хэрэглэхэд хүрч, үүний улмаас Ворух суурингийн дунд сургуулийн багш 52 настай Жалолиддин Кароев суманд оногдож амь эрсэдсэн байна. Өөр бас таван хүн шархадсан гэж зарим хэвлэл мэдээлж байгаа бол Баткенск мужийн эмнэлэгт тосгоны гурван иргэн, хилчин цагдаа гээд найман хүн хэвтэн эмчлүүлж байна гэж мэдээлж байна. Энэ дотор Тажикийн Согд мужийн Дотоодын хамгаалах газрын мөрдөн байцаах хэлтсийн дарга Абдулрасул Шомирсаидов бас байгаа гэнэ. Өөр бас хөнгөн шархтай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд гэрт нь явуулсан гэж Ворухын эмнэлгийн ерөнхий эмч Карим Хакимова хэлжээ.
Ворух тосгон нь Киргизийн нутаг дэвсгэрт байдаг бол голын нөгөө талд Ак-Сай тосгон байдаг юм байна. Тажик, Киргиз улс нийт 976 км газраар хиллэдэг ч өнөөдрийн байдлаар зөвхөн 504 км хилээ л баталгаажуулаад байгаа юм. Ак-Сай болон Ворух тосгоны иргэд өнгөрөгч гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Ак-Сай-Тамдыкийн зам дээр барилгын ажил хийхийг Ворухын иргэд эсэргүүцсэнээс бас мөргөлдөж харилцан чулуугаар шидэлцэж, сүүлдээ буудалцаж байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com