Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
БНАСАУ, оросын 17 далайчинтай хөлөг онгоцыг саатуулаад байна

Умард Солонгосын хилчид оросын “Зүүн хойдын загасны компани”-ийн эзэмшдэг "Сянхайлинь-8" хөлөг онгоцыг 17 далайчны нь хамт энэ сарын 17-ны шөнө саатуулаад байна хэмээн тус компанийн дэд захирал Сергей Седлер мягмар гарагт мэдээлжээ. Седлерийнхээр бол хөлөг тухайн үеэд БНАСАУ-ын усан хилээс далайн 55 миль зайтай байсан гэнэ. Умард Солонгосын хилчид хөлөг дээр шууд гарч ирээд холбооны хэрэгслийг бүгдийг салгаж унтраагаад, дараа нь хөлгийг өөрийн Вонсон боомт руу хүргэсэн байна.
Хөлгийн багийнхантай өнөө болтол холбоо барьж чадахгүй байгаа гэж компанийн дэд захирал хэлээд дөнгөж өчигдөр л Пеньянд суугаа Оросын Элчин сайдын яамны төлөөлөгч хөлөг дээр очсон гэжээ. Хөлгийн багийнхан хөлгөөсөө гарч чадахгүй байгаа бол хөлгийн ахмад, түүний туслах, өмнөд солонгосын хоёр мэргэжилтэн нийт дөрвөн хүнийг баривчлан буудал руу авч явсан байжээ.


Хөлөг дээр одоо агааржуулагч байхгүй, 30-35 градусын халуун байгаа, тэгээд ч шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байхад одоо хоол хүнс нь дуусч байгаа гэнэ.
Харин “Өдөр бүр асууж, үзлэг хийж байгаа юм байна. Бид хөлгийн багийн бүх гишүүдийг хөлөг онгоцонд эргүүлэн авчир хөлгийг эзэнд нь буцаан өгөхийг шаардаж байгаа” гэж Сергей Седлер тэмдэглэжээ.
“Хөлөг зогсч байхад аюулгүй байдлыг хангах үүднээс хоног тутам хөдөлгөж байх ёстой. Харин БНАСАУ-ын хилчид бүхий л ажлыг нь зогсоож, хөлгийг аюулд орхиод байна” гэж тэр хэлсэн байна.


Хамгаалалтын бүсийг зөрчсөн тул саатуулсан гэж ОХУ-ын Консулын газарт мэдэгдсэн байна. Уг нь бол эргээс 12 миль газар л БНАСАУ-ын газар нутаг байдаг, гэтэл манай хөлөг хангалттай 50 миль зайд явж байсан болохоор яаж “Цэргийн хамгаалалтын бүс” байх вэ дээ гэж Седлер хэлжээ. “Энэ бүс бол усан газар нутаг, Оросын ч бай бусад орны хөлөг чөлөөтэй зорчиж болдог газар” гэж тэр тэмдэглэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com