Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Зеленский, Трамп хоёр утсаар ярьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын тэргүүн Дональд Трамп хоёр өнгөрсөн долоо хоногт утсаар ярилаа хэмээн Украины тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд парламентын сонгууль амжилттай болж өнгөрсөнд баяр хүргэсэн бол Зеленский хариуд нь Оросын эсрэг хоригийн төлөө талархаж байгаагаа илэрхийлжээ.


Дональд Трамп “Парламентын чөлөөт, ардчилсан сонгуулиа амжилттай явуулсан” гэж Украинд баяр хүргэсэн бол Зеленскийгийн хувьд өөрийнх нь тэргүүлдэг “Ард түмний зарц” нам парламентын сонгуулиар итгэлтэй ялсанд нь мөн баяр хүргэсэн байна.
Украины Засгийн газар шинэчлэгдсэнээр Украин улсын нэр хүнд хурдацтай сайжирч, авлигын хэргийг мөрдөх ажил дуусан, Украин, АНУ-ын хоорондын харилцаа эрчэмжинэ гэдэгт Трамп итгэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.
Трамп цааш нь “Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө ямагт дэмжлэг үзүүлэх”-ээ батлаад өөрчлөлт шинэчлэлийн хөтөлбөрүүдэд нь бүх талын дэмжлэг үзүүлэхээ амласан гэнэ.


Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос хоригоор дарамт үзүүлэх ажилд АНУ тэргүүлж байгаад нь Трампад талархал илэрхийлжээ. Хэвлэлийн албаны мэдээллийн төгсгөлд Зеленский АНУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгаа гэсэн ч энэ нь хэзээ болох талаар дурдаагүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай анх удаа утсаар ярьж, “Нормандын формат”-ын хүрээнд харилцаагаа үргэлжлүүлэх боломжийн тухай ярилцсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com