Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Украин оросын тээврийн хөлгийг саатуулАВ

Украины Аюулгүй байдлын алба Оросын тээврийн NEYMA онгоцыг 2018 оны арваннэгдүгээр сард Керчийн буланд болсон сөргөлдөөнд оролцсон хэмээн саатууллаа гэж Аюулгүй албаны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Оросын далбаатай тээврийн NIKA SPIRIT хөлөг онгоц долдугаар сарын 24-нд Одесс мужийн Измаил боомтод орж иржээ. Хилчид энэ хөлгийг олон улсын мэдээллийн EQUASIS системээр шалгаад энэ хөлөг нь 895528 дугаартай NEYMA хөлөг болохыг таньсан байна. Энэ хүртэл 2018 оны намар Керчь-Еникалын буланд болсон сөргөлдөөнийг Украины тал мөрдөн шалгаж байсан юм. Мөрдөн шалгалтаар Керчийн буланд болсон сөргөлдөөний дараагаар оросын хөлөг эзэмшигчид хөлгийнхөө нэрийг сольсон нь илэрсэн байна. Хөлгийг саатуулан нэгжиж, багийнхны баримт бичиг хөлгийн журнал, тэр мөргөлдөөний үеэр радиогоор ярьсан бичлэг зэргийг хураан авч багийнхныг байцаажээ. Өнгөрсөн намар оросын хилчид Украины цэргийн гурван хөлгийг Азовын тэнгист явж байхад нь Оросын хил зөрчлөө хэмээн саатуулан нэг хэсэгтээ Керчийн буланг хаагаад байсан.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com