Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Оросын тэнгисийн цэргийн парад боллоо

ОХУ-ын умард нийслэл хэмээдэг Санкт-Петербург хотноо Оросын Тэнгисийн цэргийн флотын өдөрт зориулсан тэнгисийн цэргийн ерөнхий парад боллоо.
Парадад оросын XVIII зууны “Полтава” хөлгийн жинхэнэ хуулбараас эхлээд орчин үеийн шинэхэн “Адмитрал Касатанов” хүртэлх тэнгисийн цэргийн дөрвөн флотын 43 хөлөг, дөрвөн мянга гаруй цэргийн албан хаагч, агаарын 41 хөлөг оролцсон байна.
1704 онд нэгдүгээр Петр хааны үед Адмиралтейн хөлөг онгоцны үйлдвэрт бүтээсэн “Полтава” хөлгийн энэ загварыг оросын хөлөг онгоцны мастерууд 2018 онд яг жинхэнэ хэмжээгээр нь сэргээн бүтээсэн юм байна.


Парадад оролцож байгаа шинэ үеийн 135 метр урттай, “Адмирал Касатанов” хөлөг гэхэд л радио долгионыг шингээж, дайсанд мэдрэгдэхгүй нүүрстөрөгчийн эсээр хийсэн нийлмэл гадаргуутай бол “Гремящий” хөнгөн хөлөг нь далай тэнгист болон эрэг дээрх дайсантай тулалдахад идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар тоноглогдсон юм байна. Мөн дөрөв дэх үеийн дизель, цахилгаан хос хөдөлгүүрт усан доогуур шумбагч “Кронштадт” хөлгүүд Азов хөлгийн араас Нева мөрнөөр орж иржээ.
Парад хүлээн авсан ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путин Тэнгисийн цэргийн флот нь ямар ч түрэмгийллийн эсрэг найдвартай зогсох чадвартай гэдгийг тэмдэглэжээ.


Владимир Путин зөвхөн 2019 онд гэхэд л оросын тэнгисийн цэргийн флот 15 шинэ хөлөг, хөнгөн хөлөг хүлээн авсан гээд ОХУ тэнгисийн цэргийн нисэх хүчин, эргийн хамгаалалтын цэрэг тэнгисийн цэргийн флотын дэд бүтцийг сайжруулан шинэчлэх талаар ихээхэн зүйл хийж байгаагаа мэдэгдсэн байна.
Парадад хятадын 250 хүний бүрэлдэхүүнтэй “Ситань” хөлөг, энэтхэгийн “Таркаш” хөлгүүд оролцсон байна.
Парадын төгсгөлд Нева мөрөн, Финийн булангийн дээгүүр агаарт агаар уснаа явагч Бе-200, алсаас радио локацийн илрүүлэгч бүхий А-50, сөнөөгч Су30СМ зэрэг агаарын хөлгүүд нисч өнгөрчээ.


Нисэх онгоцуудын үзүүлбэрийн дараа Адмиралтейн эрэг дээгүүр Тэнгисийн цэргийн ротууд, тэнгисийн цэргийн цагдаа, залуу дайчид, нахимочууд, Кронштадтын тэнгисийн цэргийн корпусын кадетууд жагсаалаар явж өнгөрчээ.
Парад эндээс шууд Корштадт ороход тус хотын 13 мянга гаруй хүн үзэж сонирхсон гэж оросын цэргийн Баруун тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ үеэр Кронштадтад цэргийн техникийн үзэсгэлэн гаргаж шуурган галын “Град” тийрэлтэт систем, танк эсэргүүцэх өөрөө явагч “Штурм-С”, тагнуулын жолоочгүй мини- танк зэргийг дэлгэн үзүүлжээ.
Оросын Тэнгисийн цэргийн өдөрт зориулсан парад зөвхөн Санкт-Петербургт болсонгүй. Балтийск, Североморск, Севастополь, Владивосток, Новороссийск, Астрахани болон Сирийн Тартус хотноо ч болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com