Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Шүүхэд дарамт үзүүлсэн хэмээн Порошенкод хэрэг үүсгэв

Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенког шүүгчийг дарамтлан хувийн ашиг сонирхолд нь нөлөөлсөн хэмээн эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна гэж Украины Мөрдөн байцаах хорооны эх сурвалжаас “Страна.ua” мэдээлсэн байна.
Киевийн давж заалдах шатны шүүхийн тэргүүн байсан Антон Чернушенкод дарамт шахалт үзүүлсэн хэмээн Киевийн Печерийн шүүх энэ долдугаар сарын 8-нд эрүүгийн хэрэг нээсэн юм байна. Чернушенкогийн баталж байгаагаар бол Петр Порошенко, түүний тамгын газрын орлогч Алексей Филатов нар түүнийг “Гэм буруугүй хүний хэрэгт шударга бус шийтгэл ногдуулахыг шаардаж байсан” гэнэ.


Ийм анхны тохиолдол 2014 онд болж, Чернушенког Ерөнхийлөгчийн тамгын газарт дуудсан гэнэ. Харин экс Ерөнхийлөгч Порошенко үнэт эдлэлийн Graff дэлгүүрийг тоночхоод байхад Давж заалдах шатны шүүхийн тэргүүн байсан Чернушенко Ерөнхийлөгчийн Гэр бүлийн нэр хүндийг хамгаалж чадаагүй гэж үзэж байгаа юм. Хэвлэлд мэдээлснээр бол тэнд нэгжлэг хийх үеэр Ерөнхийлөгчийн гэргий Марина Порошенкод захиалсан бөгж алга болсон байжээ.
Энэ бүхний төлөө Порошенко долдугаар сарын 25-нд мэдүүлэг өгөхөөр ирсэн ч үүнийг наймдугаар сарын 8 хүртэл хойшлуулжээ.
Украинд Ерөнхийлөгчийн сонгууль болж Владимир Зеленский ялснаас хойш өмнөх тэргүүн Порошенко болон түүний багийнхны эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг нээгээд байгаа юм. Экс Ерөнхийлөгчийг татвараас зугтаасан, орлогоо нуун дарагдуулсан, “Кузница на Рыбальском” заводыг гэмт хэргийн замаар худалдан авсан зэрэг хэргийн төлөө байцаалтад дуудаж магадгүй болоод байна. Хамгийн эхлээд долдугаар сарын 17-нд дуудсан ч тэр шүүх дээр очоогүй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com