Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Венесуэлийн асуудлаарх бага хуралд Орос оролцохоос татгалзлаа

Венесуэлийн асуудлаар Перугийн нийслэл Лимад болох бага хуралд оролцохгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Перугийн Гадаад хэргийн яамнаас ирсэн урилгыг нарийвчилж үзсэн гэж Гадаад хэргийн яамны сайтад бичжээ. Тус бага хурлаар зохион байгуулагчид ямар зорилго зорилт тавьж байгааг Орос Латин Америкийн хөрштэйгөө ярилцсан юм байна.
“Юуны өмнө Венесуэлийн тухай, тэдний ардчиллын тухай асуудлыг венесуэльчүүдгүйгээр, Николас Мадурогийн Засгийн газаргүйгээр, улс төрийн бусад хүчний оролцоогүйгээр хэлэлцэхэд үнэн зөв шийдэл гаргана гэхэд итгэхгүй байна” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна өөр өөр байр суурьтай 100 гаруй төлөөлөгч оролцсон энэ бага хурал ганц өдрийн дотор Венесуэлийн төвөгтэй асуудлаар бодит шийдэл гаргаж туслах арга хэмжээ боловсруулна гэдэг юу л бол гэжээ. “Хамгийн гол нь Норвегийн зуучлалаар эхлүүлсэн венесуэлийн дотоод яриа хэлэлцээрийн үндсэн дээр энэ бага хурал юу шийдэх гэсэн зорилго нь тодорхойгүй байна. Зүгээр л гаднаас нь санал бодлоо солилцох нь харин ч талуудын харилцан итгэлцлийг улам төвөгтэй болгох юм биш биз” гэж тэд тайлбарлажээ.
Энэ оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн Үндэсний ассамблейн спикер Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр цагийн ерөнхийлөгч хэмээн зарласнаар Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал хурцадсан юм. АНУ, Европын холбоо, Өмнөд Америкийн улсуудын холбоо зэрэг Хуан Гуайдо тэргүүтэй сөрөг хүчнийг дэмжиж байгаа бол БНХАУ, ОХУ, Куба зэрэг улсууд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаа юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гарагт Суринамын Гадаад хэргийн сайд Илдиз Поллак-Бейглетэй уулзах үеэрээ Венесуэлийн улс төрийн хямралыг зөвхөн Засгийн газар, сөрөг хүчин хоёрын шууд яриа хэлэлцээний замаар л шийдэж болно гэж мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com