Уншиж байна...
 
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ
АНУ-ын хил дээрх дүрвэгсдийн тоо 40 хувь буурсан гэв

Цагаачлалын урсгалыг зохицуулах талаар авсан арга хэмжээний дүнд Мексик, АНУ-ын хил дээрх дүрвэгсдийн тоо тавдугаар сараас хойш 40 хувь буурлаа гэж Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мягмар гарагт мэдэгдсэн байна. “Бидний үзэж байгаагаар энэ сард бид 87 мянган цагаач л хойд хил дээр бөөгнөрөөд байна. Тавдугаар сард тэд чинь 144 мянга байсан юм. Ингэхээр энэ бол тодорхой хэмжээгээр буурч байна” гэж сайдын хэлснийг La Vanguardia хэвлэл эш татжээ.
Мексикийн Үндэсний батлан хамгаалахын сайд Луис Кресенсио хөрш орноодоо хөвөрсөн цагаач дүрвэгсдийн урсгалыг зогсоохоор АНУ-ын хил рүү зургадугаар сарын сүүлчээр 15 мянган цэргийн албан хаагчаа илгээсэн юм.


Энэ хүртэл Мексикийн 6.3 мянган хүнтэй Үндэсний гвардын салаа л хил орчимдоо эргүүл хийж байсан юм. Дайчид аюулгүй байдал сахиулах, гадаад иргэдийн бичиг баримтыг шалгахад цагаачлалын албаныханд тусалж байжээ. Мексикийн Гадаад хэргийн яамны мэдээлж байгаагаар бол зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд Төв Америкийн болон Карибын тэнгисийн орнуудаас АНУ-ыг чиглэсэн 300 мянга орчим дүрвэгч тус улсын хил дээр бөөгнөрөн хүндрэл учруулсан юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com