Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Москвад жагсагчдаас 600 хүнийг саатууллаа

Москвагийн хууль тогтоох байгууллага Думд сөрөг хүчнээс болон бие даан нэр дэвшигчдийг дэмжсэн жагсаалыг хууль бус хэмээн үзэж цагдаагийнхан энэ сарын 3-ны өдөр гэхэд 194 хүнийг саатуулсны дотор насанд хүрээгүй хүүхэд 20, зодуулсан зургаан хүн байсан гэж олон нийтийн арга хэмжээнд оролцогсдоос саатуулсан иргэдийн болон улс төрийн шалтгаанаар мөрдөн шалгах хэргийн талаар мониторинг хийдэг “ОВД-Инфо” төслийнхөн мэдээлсэн байна. Бульварын тойрогт болсон цуглаанд оролцгсдоос 89 хүнийг саатууллаа гэж хууль сахиулагчид мэдээлсэн ч эдний дотор зүгээр дэргэдүүр нь өнгөрч явсан хүн, сэтгүүлчид байгаа юм байна. Саатуулсан иргэдийг Пушкины талбайгаас Трубной хүртэл тусгайгийн ОМОН-ынхон бүслэн тууж гаднаас хэнийг ч ойртуулахгүй явжээ. Пушкины талбайгаас 40 орчим хүнийг саатуулсан бол Трубнойд арав гаруй хүнийг баривчилсан гэж “Новой”-гийн сурвалжлагч мэдээлж байна.

Метроны “Хятад хот” өртөөний дэргэдээс улстөрч Аркадий Дубновыг саатуулахдаа 10 хүнийг хамт баривчилсны дотор тал нь эсэргүүцлийн арга хэмжээнд ямар ч холбогдолгүй энгийн хүмүүс байсан, нэг нь эмийн сан орохоор явж байсан бол өөр нэг нь пицца хүргэгч байсан гэж Дубнов “Новой газета” хэвлэлийн сурвалжлагчид ярьжээ.
Рождественскийн бульварт хэдэн долоо хоногоор өлсгөлөн зарлаад байсан Авлигатай тэмцэх сангийн хуульч Любовь Соболийг сонгуулийн штабаас гарч явахад нь саатуулсан байна.
Өөр бас Москвагийн Думд нэр дэвшигч Сергей Цукасов “Эрүүдэн шүүхийн эсрэг хороо”-ны тэргүүн Игорь Каляпин, “Дождь” хэвлэлийн сэтгүүлч Владимир Роменский, “Ведомостъ”-ийн сэтгүүлч эмэгтэй Елена Вавина, “Аркададий Коц” хамтлагиыйн гоцлол дуучин Аркададий Коц нарыг баривчилжээ.

 

Москвагийн эрх баригчид хотын Думын сонгуульд бие даан нэро дэвшигчёдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулан наймдугаар сарын 3-нд энэ эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Долдугаар сарын 27-нд бас ийм жагсаалд 3.5 мянган хүн оролцсоны бараг гуравны нэгийг нь баривчилсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com