АНУ-ын Конгрессын доод танхим дахь Ардчилсан намын гишүүдийн талаас илүү хувь нь Ерөнхийлөгч Дональд Трампыг эгүүлэн татах саналтай байна гэж CNN телевиз наймдугаар сарын 2-нд дамжууллаа.
Ерөнхийлөгчийг эгүүлэн татахын төлөө конгрессын доод танхим дахь Ардчилсан намын 118 гишүүн санал өгсөн байна. Хамгийн сүүлд эдэнтэй Калифорни мужаас сонгогдсон гишүүн Салюд Карбахаль нэгдсэн байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос нөлөөлсөн эсэх асуудлыг шалгасан тусгай прокурор Роберт Мюддерийг Капитолд тайлангаа тавьсны дараа Ерөнхийлөгчийг эгүүлэн татъя гэж 23 гишүүн өнгөрсөн долоо хоногт санал гаргасан юм.
Дональд Трампыг эгүүлэн татах замаар огцруулж болох юм гэж Төлөөлөгчдийн танхимын Хуульзүйн хорооны тэргүүн Жеральд Надле өнгөрсөн тавдугаар сард мэдэгдэж байсан юм.