Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Москва АНУ, Германыг дотоод хэрэгт нь оролцож байна гэлээ

Нийслэл Москвад болж байгаа зөвшөөрөлгүй жагсаал цуглааны талаар мэдээлэхдээ, дипломат шугамаар АНУ, Германы эрх баригчид Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна.
“Бямба гараг хүртэл АНУ-ын Элчин сайдын яам энэ үйл явдалд далдаас оролцож байсан бол одоо бүр ил тод оролцдог боллоо” гэж телевизийн "Россия 1" сувгийн “Ням гаргийн орой Владимир Соловьевтэй хамт” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.


Бямба гарагт болсон жагсаал цуглаан, тэдний явах зам маршрутын талаар Америкийн Элчин сайдын яам олон нийтийн сүлжээгээр нарийн тодорхой мэдээлж байсан гэдгийг Захарова сануулсан байна. Захарова Америкийн элчин сайдын яамыг олон нийтийн сүлжээнд бямба гаргийн жагсаал цуглаанд оролцогсод хаагуур явах, хаана хүрээд зогсох, ямар шаардлага тавих зэргийг тодорхой тавьсан байсан гэжээ.
“Тэгэхээр энэ мэдээллийн 90 хувь нь ард иргэдийг энэ арга хэмжээнд уриалан дуудсан хэрэг” гэж Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Үйл явдлын дараа ч гэсэн Америкийн Элчин сайдын яам зөвшөөрөлгүй энэ жагсаалын талаар комментари, тайлбар маш идэвхтэй хийсэн гэж Захарова онцолжээ.
Гадаад хэргийн яамны төлөөлөгч Оросын нийслэлд болж байгаа жагсаал цуглааны талаар Парист бас “жагсаал цуглааныг дарахын тулд хэдэн сарын турш өөрийн ард иргэдийн эсрэг залхаан цээрлүүлэх арга хэмжээ авч байна” гэж мэдээлж байна.


“Энэ бүх материал мэдээж АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны шугамаар дамжин ирж байгаа. АНУ-ын удирдлага тэдний дипломат ажилтнууд оросын дотоод хэрэгт оролцож байгааг мэдэж байгаа. АНУ-ын эрх баригчид өөрсдөө Оросыг өөрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс бүү оролц гэж нэг бус удаа шаардаж байсан юм шүү дээ” гэж Захарова онцолсон байна.
Москвагийн Думын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг бүртгээгүйг эсэргүүцсэн жагсаал долдугаар сарын 27-ноос эхэлсэн. Жагсаалыг эрх баригчид хүчээр тараан энэ хугацаанд нийтдээ 1074 хүнийг баривчлан саатуулаад байгаа юм. Хууль сахиулагчид тэдэнд олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com